НИЙГЭМ

“Сайко” будааг худалдаанаас татжээ

Иргэний хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид “Стандарт хүнс” хариуцлагатай хувьцаат компанийн “Сайко” нэрийн цагаан будаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус будааны хаяг, шошго буруу байгааг тогтоосон байна. Тус будааг Вьетнамаас зохих зөвшөөрлийн дагуу импортолсон ч, хугацаа нь дууссан байж болзошгүй байгаа юм.

Тухайлбал, “Сайко” будааны шошго дээр “2018.08.28-2020.08.27-нд үйлдвэрлэв, үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална” гэж бичсэн байжээ. Тиймээс “Стандарт хүнс” компанийн оруулж ирсэн “Сайко” нэрийн таван килограммын савлагаатай цагаан будааг худалдаанаас буцаан татаж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас үүрэг өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button