Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын Хэнтий аймаг дахь "Ургийн мод"

УИХ-ын отгон гишүүн Ц.Идэрбат өмнө нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Төрийн дээд албан тушаал хашиж буй эрхмүүд өөрийн ойр дотнын хүмүүсээр шадарлуулж, улмаар ураг төрлийн сүлжээгээ "цэцэглүүлдэг" жишиг цөөнгүй бий. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын "Ургийн мод"-ыг танилцуулж байна.


УРЬДАЧ МЭДЭЭЛЭЛ: Ц.Идэрбат гэж хэн бэ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын намтрыг танилцуулбал,

  • 2003-2008 онд Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч
  • 2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016-2020 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч
  • 2020-2021 онд Хэнтий аймгийн Засаг дарга
  • 2021.10.21-нээс Монгол Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хашиж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга болсон. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Улмаар Сонгинохайрхан болон Хэнтий аймгийг төлөөлөх УИХ-ын гишүүний орон тоо гарсан. Ийн нөхөн сонгууль явуулахад Хэнтий аймгаас Ц.Идэрбатыг эрх баригч нам дэмжсэн байдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай нэг нутаг, аймгийн албан тушаалд багаасаа эхлэн өгсөхдөө улс төрийн дэмжлэг авч ирсэн гэгддэг тэрбээр тодорхой хэмжээнд эл шугамаар парламентын танхимд орж ирсэн дүр зурагтай.


ТАНИЛЦ: Төрийн албанд томилогдсон Ц.Идэрбатын хүмүүс

Ч.ЧОГСОМЖАВ, Б.ДАРХАНТӨР: Аймгийн засаг дарга, Байгаль орчны газрын дарга нар

Ц.Идэрбатыг аймгийн засаг дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан Ц.Чогсомжав өдгөө Хэнтийн засаг дарга болсон. Харин Ц.Чогсомжавын эхнэрийн дүү Б.Дархантөр нь тус аймгийн Байгаль орчны газрын даргаар томилогджээ.

Э.МӨНХ-ЭРДЭНЭ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай нэг сургуулийн нэг төгсөлтийн найзууд гэдэг мэдээлэл байна. Э.Мөнх-Эрдэнэ нь Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Үнэнбаттай үеэлүүд бөгөөд "томоохон бүтээн байгуулалтын тендер худалдан авах ажиллагаан дээр хамтран ажилладаг" хэмээн эх сурвалжууд мэдээлдэг.

Б.ОДГЭРЭЛ, Б.СҮНГЭЭ: Хэнтий аймгийн Прокурорын болон Мэргэжлийн хяналтын газрын дарга нар

Ц.Идэрбатын төрсөн ээжийнх нь эгчийн хүүхдүүд болох төрсөн ах дүүс Б.Одгэрэл, Б.Сүнгээ нар нь Хэнтийн хяналтын байгууллагуудыг толгойлж буй. Тодруулбал Б.Одгэрэл нь прокурорын газрын дарга, дүү Б.Сүнгээ нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажилладаг.

М.ШҮРЭНЦЭЦЭГ, Д.БАТ-ЭРДЭНЭ: Хэрлэн сумын Засаг дарга, Засаг даргын туслах нар

Хэрлэн сумын засаг даргаар орлогч асан М.Шүрэнцэцэг томилогдсон. Харин орлогчоор нь мөн Ц.Идэрбатын туслах байсан Д.Бат-Эрдэнэ томилогджээ.

Г.ХЭРЛЭНЧУЛУУН: Хэнтий аймгийн ИТХ-ын дарга

Ц.Идэрбаттай нэгэн үед аймгийн МАН-ын удирдах албан тушаалд хамт ажиллаж байсан Г.Хэрлэнчулуун өдгөө Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болсон.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хэнтий нутгийнхан сүүлийн жилүүдэд улс төрд амжилттай яваа. Өдгөө төрийн гурван өндөрлөгийн хоёр нь энэ нутгийнх. Үүнийг дагаад, төрийн өндөр албан тушаалд очсон Хэнтийнхний "Ургийн мод" нутагтаа хэрхэн салбарлаж байгааг харж болохоор байна.

Угтаа туршлагатай, мэдлэгтэй хүмүүс томилогдож гэмээ нь орон нутгийн хөгжил урагшилна. Харин "Ургийн мод"-ны жишиг үргэлжилсээр байвал хөгжилд тушаа болохоос гадна элдэв хууль бус худалдан авалт, тусгай зөвшөөрөл олгох үйл явдлууд ч гарах эрсдэлтэй юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнтийхэн улс төр болон төрийн ббайгуулагуудад их л цохилох пм зөв л байгаасай

Зочин
Зочин

Ngnt l garsan Zow l baigaasai daaaaa

Зочин
Зочин

Chadaj bga ymabd arga bhgvi shdeee almasuudaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи албан тушаал горьдоо юу сайн пялдагнаад сөгдөж мөргөөч хамаатан нь болооч төрд төрөлүүд нь ажиллаж бга болохоор улсын хөгжил ургашлахгүй бгаг мэдэр!!!!

Зочин
Зочин

Харин ч нөгөө луйваруудыг бодвол хамаагүй бгайгүй байгаа юм биш үү

Зочин
Зочин

Танилын нүүр халуун гэж ангийнхаа хүүхдийг засаг болгосон л байна нэг нутгийн гэж хайрласан юмдаг уу даа

Зочин
Зочин

Бүгдээрээ л өчнөөн жил Хэнтийд ажиллаж амьдарч байгаа хүмүүс байх юм

Зочин
Зочин

Хэнтийнхэн цэцэглэн хөгжиж байна

Зочин
Зочин

dandaa sain humuus bna

Зочин
Зочин

Хаха дандаа л Хэнтийдээ олон жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан хүмүүс байх юм
Хэн нэгний нөлөөгөөр гарсан хүн энд бгаа юмуу

Зочин
Зочин

Хэнтийн сор болсон нөхдүүд бна салбар салбартаа хүндлэгдсэн хүмүүс

Зочин
Зочин

Нэр цэвэр хүмүүс

Зочин
Зочин

Сайн хүний үр сүүтэй гүүний унаганууд бнаа атаархаад хэрэггүй

Зочин
Зочин

shal heregguii yum bicheed

зочин
зочин

Бүгд өөр өөрийн гэсэн байр суурьтай, мэдлэгтэй, салбартаа мэргэшсэн туршлагатай албан хаагчид байна. хэн нэгний нөлөөгөөр томилогдсоон нэг ч албан хаагч энд алга

бат
бат

за болио хөгшөөн Идэрбатыг томилогдоос өмнө наад хүмүүс чинь ажил албандаа ажиллаж байсан хүмүүс байна. харлуулах гэж ядах юм.

галаа
галаа

мэдлэгтэй чадвартай руу нь дайрдаг, харлуулдаг өөнтөгч юм бэ эгүүр.мн боль боль захын хүн наад нөхдүүдийг чинь мэднэ салбартаа хэрхэн хүндлэгдэж ажилладаг хэдийд томилогдсонг ч хэлээд өгөх биз

Чука
Чука

бичих сэдвээ өөрөөр харсан нь олзууштай байх. Дөрөв дэх засаглалийн нэрийг гутаасан сайт вэ

Зочин
Зочин

ah duu urag sadan torliiin suljeeee toriiin suudald min noerhjeeeeee hoorhii tsag ni bolohooor bugdend ni hatuudaad shangaa hurteed garalgvi deee

Зочин
Зочин

Хаа очиж их сайн залуучуудштээ

Зочин
Зочин

Нэг сургуульд сурч болохгүй бас хамаатан нь ажил хийж болохгүй юу

Хэнтийхүү
Хэнтийхүү

Эгүүр гэж шантаажны эргүү хачин гөлөгнүүд гарч байгаа юм байна л даа. Захиалгаар материал мөнгө авч бузрын шантааж хийхээ болиосой сэжгийн юм. Ямар ч үндэслэлгүй юманд холиод бичвэр гэж нил бөөлжис бузар2

Холбоотой мэдээ

Back to top button