УЛС ТӨР

ЗГ: Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Өнөөдрийн /20189.06.19/ Засгийн газрын хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн дагуу Мэрит буюу шатлан дэвших зарчмаар 14 хоногийн дотор, наадмын өмнө ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд даргаар жинхлэгдэн, томилогдох аж.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн.  Хөшигний ард ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргад ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байв.

Холбогдох газрууд материалыг шалгаж үзээд, Б.Ганбатыг “асуудалгүй” гэж үзвэл энэ долоо хоногтоо багтаан, түүнийг томилох чигтэй байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button