Эхлээд ҮХНӨ-ийг явуулж, сайд нараа ТӨСӨВ БАТЛАХЫН ӨМНӨ шинэчилнэ

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдчихлаа. Гэхдээ сайд нарыг солих асуудлаар биш. Энэ удаа ерөөсөө л ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан "давхар дээл"-тэй холбоотой тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэхээр буй. Бүр тодруулж хэлбэл, ҮХНӨ явна гэсэн үг. Түүнээс биш шуудхан сайд нараа солиод явчих эрх зүйн үндэслэлгүй юм.
Процессын хувьд ҮХНӨ явж, "давхар дээл"-ний агуулга албан ёсоор эцэг хуульдаа засагдаж байж л Л.Оюун-Эрдэнийн танхимаа өөрчлөх мөрөөдөл биелэх боломжтой. Тэгэхээр ирэх оны төсөв батлагдахаас өмнө сайд нар "давхар дээл"-тэй болж амжина гэсэн ерөнхий чиг л байна. Гэхдээ л тодотгож хэлэхэд Сангийн яам хэдийнэ яамдынхаа төсвийг “боочихсон”. Ингэхээр шинэ сайд нар өмнөх сайд нарын тархин дахь зургийн дагуух төсвийг захиран зарцуулна гэсэн үг.
ОДООГИЙН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ УУР АМЬСГАЛ ЯМАР БАЙХ ВЭ
МАН даяараа ҮХНӨ-ийг хүсэн хүлээчихсэн гэвэл түүн шиг өрөөсгөл дүгнэлт үгүй юм. Харин улс төрийн намууд бол нэгдсэн. Учир нь, энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог цаашид өөрчлөхгүйгээр Үндсэн хуульдаа үгчлэн тусгах тохироонд тэд хүрцгээгээд буй. Үүнийг гэхдээ Л.Оюун-Эрдэнэд У.Хүрэлсүх зангидаж өгсөн гэж харагдаж байгаа.
Эрх баригч намын бүлэг дотор саях ҮХЦ-ийн шийдвэрийг хууль, эрх зүйн хувьд зөрчил боллоо гэж харах, тайлбарлах гишүүд нэлээд бий. Энэ нь ч нэг талаараа үндэслэлтэй. Үндсэн хуульдаа ҮХНӨ нь уг хуулийнхаа нэг хэсэг байна гэж заачихсан. Үүнийгээ тэд үгүйсгэчихлээ. Мөнхүү цэц өөрийн хамрах хүрээгээ хальж шийдвэр гаргасан гэх логикууд ч харагдсан.
Үүн дээр Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нарын хуульч, арай нуруутай гишүүд ямар байр суурь илэрхийлэх үү гэдэг нь ихээхэн чухал.
Нөгөө талд цэцэд хүсэлт гаргасан иргэний гомдлыг хэлэлцсэн процесс л энэ. Гажуудсан зүйл үгүй гэхээр. Засгаас ч, намаас нь бүлэг дотроо ч дэмжигч, тал засагч, эерүүлэн тайлбарлагч олноор бэлдсэн нь тодорхой.
Энэ чиглэл дэх сайн тайлбарламжийг Х.Нямбаатар, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат тэргүүтэй нараар голчлон яриулах нигууртай. Мэдээж МАН-ын хөлсний жиргээч Т.Доржханд, сөрөг хүчнээс Ш.Адьшаа, Н.Ганибал, Д.Ганбат гэхчлэн толгой дараалан дэмжих биз ээ. Тийн тэд ч шагналаа авах юм.
Тэгэхээр одоогийн ээлжит бус чуулган эрх баригчдын хувьд хамгийн битүү, эмээсэн, гэхдээ дэмжихээс аргагүй. Хэсэг нөхдийнх нь хувьд туйлын зөв гэсэн урсгалтай болохоор байна.
"ДӨРВӨН ЗААЛТ ДЭЭР ТӨВЛӨРНӨ, ГЭХДЭЭ ГУРВЫГ НЬ БАТЛУУЛНА"
Нэг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх
Хоёр. Давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх
Гурав. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиндаа үгчлэн тусгах
Дөрөв. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
Эхний гурван өөрчлөлтийг энэ удаагийн ҮХНӨ-өөр заавал хийнэ
...гэж зорьж буй. Давхар дээлийг шууд хэрэгжихээр, гишүүдийн тоо, холимог тогттолцоо зэргийг 2024 оноос үйлчлэхээр журмын тухай хуулиа найруулчхаж болно. Намуудыг "Ирж парламентдаа суу" гэж урьсныхаа төлөө эрх баригчид өөрсдөдөө ашигтай иймэрхүү хувибарууд дээрээ нийгмийн гал авахуулахгүй байхыг тэднээс хүсэх. Тийм л логик энд харагдаж буй.
Аа, харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хувилбар дээр У.Хүрэлсүхтэй тэд саналаа нэгтгэж чадсангүй. Эрх мэдэл авангуутаа түүндээ удаан оршин тогтохыг боддог нь хүний байгалийг өгөгдөл. Залуусынхаа шуудхан тэтгэврийн өвөө болгочих гэсэн санаархлыг тэр шуудхан хүлээж авсангүй.
Гээд ч залуус нь одоо удаан засаглах алс холын санаа бодлоо тэгшлэхийн тулд энэ удаагийн ҮХНӨ-өөр тэд зогсохгүй. Магад энэ дөнгөж эхлэл нь байж болох. Үндсэн хуулиа шинээр бичих мөрөөдөлтэй Н.Энхбаяраар тэд санамсаргүйгээр ажлын хэсэг ахлуулчихаагүй. Түүний "повер"-ыг томчуудынхаа эсрэг алс замд ашиглах нигуртай.
Засгийн газартайгаа зэрэгцээ мөрийн хөтөлбөртэй шуудхан төсвөө томруулчихдаг Ерөнхийлөгчийн захирах хэм хэмжээг тэд халах гэж үзсээр л байх юм. Үүний эсрэг алаг ташсан үг хэлэх гишүүдээр Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар тодроод байгааг басхүү хэрсүү нүдээр харчхад гэмгүй.
ӨНӨӨГИЙН САЙД НАР: "АЖЛАА ӨГЧХӨӨД НЭР ДЭВШИХЭД БЭЛДЭНЭ"
Өнөөгийн сайд нарын хувьд ажлаа өгөх гэж буйдаа нэг их гунихарсан зүйлгүй байна. Учир нь, тэд "Үндсэн хуулийн аргаар" огцорч буй. Тэднийг У.Хүрэлсүхийг дагадаг шиг "Үндсэн хуулийн бус аргаар өөрийнхөө амбицын төлөө огцорсон", "Ажлаа хийж чадаагүйн улмаас хариуцлага тооцсон" гэх зэрэг саарал тодотголууд дагахгүй.
Багцалж авч үзвэл,
У.Хүрэлсүхийн танхимд нь хүчээр үлдээсэн Г.Ёндон, Л.Халтар, Г.Сайханбаяр нар эдүгээ улс төрийн амбиц төдийлөн хөөхгүй болов.
МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүмүүс болох С.Амарсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар нар үнэндээ хүрэхгүй алдаа хүрээд үзчихлээ. Буухад нь томилогч этгээд дараачийн багаа оруулаад, гуниггүй үлдэх юм.
З.Мэндсайхан, Б.Батцэцэг тэргүүтэй сайд нар бол "Ажлаа өгчхөөд дэвших тойргоо усална" гэсэн дэврүүн бодолтой. Ерөнхий сайд ч суудал амлаж гаргах бүрэн үндэслэлтэй.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эхлээд ҮХНӨ-өө хийчхээд сайд нараа шинэчлэх процесс энэ намар өрнөх нь ээ. Цаг үе нь гэнэт ингээд тохиочихсон юм биш. Ингэж л тооцсон учраас ийм процесс өрнөж байна. Эдүгээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын үеэс "Удаан засаглах" агуулга нэвт үнэртэж, үүнийхээ замыг ч сайн зассаар байна.
Үүнийг дагаад, тогтолцоогоо өөрчилснийхөө төлөө томоохон бодлогууд нь түгжээнээс гарах өндөр хүлээлт үүсэж буй. Гэхдээ зорилгодоо хүрэх арга замаа дандаа зөв, зарчимтай байлгахад анхаараасай. Үүнийг нийтээр тэднээс шаардах эрхтэй билээ, бид.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайд нөраа намар л сонгох юм байна даа
Энэ намар ч их юм болох нь дээ. Зөв зарчимтай л байхыг л анхаараасай
Ямар юмных нь зарчим байхав.Ил цагаан луйвар хийж л байдаг.Ард түмэн үргэсэн хонь шиг хуйлраад харж зогсоаоос өөр эрх чөлөөгүй тийм тогтолцоог бий болгож аваад Данхаа мэтийн нөхдүүд даварч баына.МАН-ын хэдэн мангас удам дамжин цус�##�даг бузар цаг үеийг жигшиж байна.Ленинии хувьсг�##�ын онол чинь яг ийм цаг үед таарсан зөв онол байж.
dandaa iim hogiin yum hiidegshdee
ene namiig ta nar uursduu songoson odoo uilaad yahavdee
ene zasag unher butehgui ee
1.ҮХНӨ ХИЙХ ЦАГ НЬ ЯГ ОДОО БИШ
2.ҮХНӨ ХИЙХ ХҮН НЬ ТА НАР БОЛ БҮР БИШ
3.БҮХ НИЙТИЙН С/АСУУЛГА ЗААВАЛ
4.ҮХНӨ ХҮЧЭЭР ХИЙВЭЛ АЛАЛЦАНА
Том төсөл эхлүүлсэн сайд байв�##� шууд засагт нь үлдээгээрэй. Ажил хийдэггүй ХАЛТАР газрын дарга нартаа бариулчихсан Ёндон эрүү өвдөг нь нийлчихсэн Нямдорж мэт нь өнөөдрөөс өргөдлөө өгөөд өөрсдөө �######�сан нь дээр байх шүү
OORIINHOOO MEDLEG OYUNAARAAA ULSIINHAAA TOLOO SAIN SAHMIIG HIIH GJ ZORISON ZALUUS ZONDOO L BGAA ENGIIN IRGED DUNDAAS. EDNEESEE L SHULUUN SHUDARGAAR IUL TOD SHALGARUULDAG BAIMAAAAR BNA
Их л мөрөөдөж дээ. Ингэхэд МАН сонгуульд ялж чадах уу. Хулгайч луйварчидыг дахин сонгох болов уу