Сурвалжилга, Нийтлэл

Л.Оюун-Эрдэнийн тархинд гүйсэн "чөтгөрийн бодол"

"НАМ ДОТРОО ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭХ ҮҮ, ӨӨРИЙН САНАСНААР ХИЙГЭЭД ҮЗЭХ ҮҮ"

МАН-ын удирдлагуудын тархи Үндсэн хуулийн 39.1 дэх заалтаас нэг өгүүлбэр хасах, эргээд түүнийгээ ёсчлох долоо хоногийн хугацаанд хэдэнтээ эргэж, манарч, өөр сувгууд дээр жирэлзэж, тогтож байсан цэгээсээ ч холдов.

Даваа гаригт шинэ Засгийн газрын бүтцээ зарлаж, сайд нарынхаа нэрсийг оруулж ирэх учиртай. Тэр хүртэл хоёр амралтын өдрөөр сувгаа яг тогтсон цэгт тааруулах шардлага үүсчээ. МАН дангаараа засгаа бүрдүүлэхээр сайд нарын тойм зургаа гаргачхаад байсан.

Гэтэл өчигдөр үдээс хойш Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай уулзаж, дараа нь МАН-ын генсек тэргүүтэй хүмүүстэй зөвлөлдөх маягаар "Ер нь намуудтай хамтарцгаая" гэдэг иш үндсээ тулгажээ.

Ерөнхийлөгч нь таван сайдын суудал нэхэж, спикер нь өөрийн зассан заалтаа унагаж буйдаа баахан уньж туньсан байдалтай. Баахан бизнес гишүүд сайдад дугаарлачихсан.

Ийм нөхцөлд намаасаа засгаа бүрдүүлэхээр хэт хувь хүмүүсийн хуслийг биелүүлчих юм шиг бодол Л.Оюун-Эрдэнэд санагдаад, зөрчилдөөд яваад байсан бодлоо албажуулсан дүр зураг харагдав.

Намуудын парламент дахь гишүүдийн тооны харьцаа 62:3:1 байгааг давхар сануулъя.

-ГЭВЧ АН, ХҮН-ААС САЙД ОРЖ ИРВЭЛ МАН-ЫН БИЙЛЭГЧҮҮДЭЭС ЯМАР АШИГТАЙ ВЭ -

Ц.Туваан, С.Одонтуяа, Н.Ганибал, Ш.Адьшаа нар АН-аас сайд болох талаар яригдаж эхлэв. ХҮН-аас Т.Доржханд ихэд дургүйцсэн гэх ч өнгө мөнгө, захиалгаас буцдаггүй тэр эрхмээс ихэнхдээ "муухай үнэр" л ханхалдаг. Иймэрхүү бүтэц орж ирвэл Цэцэд гомдол өгсөн хүмүүс шагналаа авлаа л гэж харагдана.

Л.Оюун-Эрдэнэд эдгээр хүмүүс намынх нь сайдад яригдагсдаас юугаараа илүү ашиг тустай байх вэ. Түүний яриад буй,

  • Үндсэн хуулийн бусад нэмэлт өөрчлөлт оруулах агуулгууд,
  • "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг урт хугацаанд хэрэгжүүлэх,
  • Дэлхийн шинэ геополитик орчинд шинээр тоглож эхлэх,

Эдгээртээ улс төрийн бусад намуудын хүчийг давхар хадгалж, ялангуяа АН-ын барууны үзлийг хүчтэй баримтлагчдаас төлөөлөл оруулж ирэхийг чухалчилсан дүр зураг харагдана. Барууныхан манайхыг анхаарч буй цикл үе таарч байна. Нөгөө талд ОХУ-тай хамтарч Эгийн голын УЦС-аа ярих агуулга эхлэлээ дөнгөж тавьсан. Урагшлуулах ёстой.

Одоо хамтарсан Засгийн газруудын үед л "Оюутолгой" төсөл хөдөлж, хотын томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн зэрэг үүнийг ойлгуулах мессeжүүдээ өгч эхэлнэ. Ерөөсөө 2024 оны сонгуулийн үр дүн ямар байлаа ч өөрийнх нь автороор нэрлэгдэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ын нурууг хугалчихгүй явуулах амбиц түүнд бий.

Тэр ч учраас 2024 оны сонгуулийн өмнө ч "Бид хамтарч зүтгээд энэ хүрлээ" гэх хэлэх үгтэйгээ сууж байхыг давхар тооцсон гэх логик харагдана. Гэхдээ их хамтралын дараа манай томчууд газарт наалдатлаа унасан түүх бэлэн бий.

"Ийм зорилгод хүрэх гэж байна" гэж хэлээд замаараа таарсан бүхэнтэй хуулиас давж тоглодог. Ардчилсан нийгмийн чөлөөт эдийн засгийн хэлбэршлээ ч дагахгүй. Айлын хоттой хонийг шуудхан төр нь хураагаад давхичихдаг. Ийм төр ба засагтай байж болохгүй. Үүнийг олон нийтээрээ сануулж байх учиртай юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: "МАН бусад намуудтай хамтрах гэж байна. АН-аас ийм дорой, үлгэн салган сайд нар томилогдоно гэж олон нийт жаал шуугих. Гэвч үнэндээ 18 сайд дээрээ 2-3 сайдын бүтэц нэмээд, үүнээсээ 2-4 ширхгийг МАН-аас гадуурх намуудад өгөхөд нэг их хотойгоод явчхаар асуудал биш юм. Үүний ард Л.Оюун-Эрдэнэ нарынхны илүү том амбиц л нуугдаж байгаа.

Аа, бас Үндсэн хуулийн давхар дээлтэй холбогдох 39.1-ийг өөрчлөөд л цаашаа явахгүй зогсвол МАН засаглалын төлөө улайрсан л болж харагдана. Тэдэнд үүнд бас хань хэрэгтэй байгаа. Цаашид ҮХНӨ үргэлжлэхгүй бол нам дотроос Ж.Сүхбаатараас өгсүүлээд эрх биш зарчмаа ярина. Өөрчлөх үед тэд бас ямар ханьтай байхаа өнөөдөр бодсон мэт.

Ер нь АН, ХҮН-ынхан хөөрөх хэрэггүй дээ. Хэдхэн сайдын суудлаар нь тэдний ирээдүйд явах замын үзэл бодлыг МАН халаасандаа авч хийж байгаа юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оооо
Оооо

Оюуэрдэний толгойд яг ийм хорон дээр жинхэнэ чөтгөр гүйж яг ажлын үед ус гүйнэ. Ганц сурсан юм нь л хор гүйлгэх, хор найруулах, цагийг нь олж хутга шаах...Тэрнээс БИЗНЕСИЙН үндсэн суурь сэтгэхүй ердөө хөгжөөгүй ХОНГИО толгой

Зочин
Зочин

Самраа

Зочин
Зочин

Оюун-Эрдэний тархинд чөтгөр гүйж байгаа бол Хүрэлсүхийн тархинд ус гүйж байгаа шүү!

Зочин
Зочин

Зөв боломжийн хүмүүсээ ажиллуувах нь хэрэгтэй шүү нам гэж ялгараад байх зүйлгүй

Зочин
Зочин

Энэ улсыг самарлаа нүглийг нь хэн үүрэх вэ АРД Түмэн

Зочин
Зочин

энэ хүний тархинд
их бодрол бий. Сайн муу тал нь ядахнаа тэнцүү байгаасай

Иргэн
Иргэн

Туваан гэж юу ч шийдэж чаддаггүй махан толгой Одонтуяа гэж наль наль гэсэн авгай гайнуудаар яадаг юм . Засгаа бүрдүүлж хариуцлага үүрч чадахгүй бол тарчих .. Оюунчимэг гээд нэг балай авгай бн . Үг дуугарөх биртээ буруу ярина

mongol
mongol

Hunii tarhind yu bodoj baigaag meddeg ih medegchid ene setguulchees avahuulaad ihesch bh shig nerteigeer ni delhiid zarlaad bi hunii yu bodoj baigaag meddeg bolloo geed,shine neeltiin pattent avaach shuud l bayajina

Зочин
Зочин

Дараагийн сонгуулийн ажлаа эсрэг хүчтэнүүдээ нухчин дарсан хн өөрийн гар хөлөө хорчин маягаар замаа зассан луйварчин улс л юмдаа

Зочин
Зочин

ХҮН нам зарчимаасаа ухарахгүй...Хямдхан улс төр хийдэг Хулгарын цэргүүдээ л маажиж малт.

Зочин
Зочин

Угаасаа л шуналд хөтлөгдсөн бирдүүд шдээ. Бүгд адилхан ... зүгээр л боол заяатай ахархан амьтад бэртэгчин

Зочин
Зочин

Эргүү хар дуракууд

Зочин БӨ
Зочин БӨ

ТА НАРЫН ТЭНЭГ БУРУУ ҮЙЛДЭЛ ХУУРМАГ АЖЛЫН ЖОНХУУНТАЙ ХЭН ТЭГЖ ЗУУРАЛДАХ БОЛДОО АЛБАН ТУШААЛ ГЭХЭЭР ААВЫГАА АЛЖ ЭХИЙГЭЭ ЦОВДЛХООС БУЦАХГҮЙ НЭГЭН Л АН, ХҮН НАМААС ЗАСАГТ ОРОХ БАЙХДАА

Зочин
Зочин

ҮХаа зөрчсөн УИХ ЗГ хууль бус

Зочин
Зочин

Оюун-Эрдэнийг өөрийг нь огцруулж явуулаач МАН-ыхаан

Зочин
Зочин

ёстой л чөтгөрийн бодол коммунизмын амь бөхтэй үзэл санаа мөндөө....

Зочин
Зочин

Өөрсдөө холион бантан хутгачихаад хариуцлагыг нь ард түмэнд үүрүүлдэгээ болих хэрэгтэй шүү

Bidon
Bidon

Naad goshnogo chin tarhigui

Энэ намын суурийг хулхи хурандаа эвдсэн
Энэ намын суурийг хулхи хурандаа эвдсэн

Чөмгөө дундартал үхэхээс айхгүйгээр зүтгээд алаад ураад өгөе гэсэн тэр нэгэн хулхи байлдагчийн автор сценари одоо болтол үргэлжилсээр байгааг загасны ой санамжтай ард түмэн мэдсүгэй санатугай

Холбоотой мэдээ

Back to top button