Нийгмийн

Айлчлал: Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг тогтвортой үнээр авахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ.

Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.  

"Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан.Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.   

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2022-09-08 09:24

Ийм сайн ерөнхий сайдаараа бахархаж байна. амжилт.

Зочин
Зочин
2022-09-08 09:53

Mundag shvvvv

Зочин
Зочин
2022-09-08 09:53

Улсынхаа төлөө хөөрхий сайн муугааараа хэлэгдээд зүтгэж байгаа хүнд ээ

Зочин
Зочин
2022-09-08 09:54

Гацаанаас гарна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Оросууд дургүй байсан тул хэлэлцээрийн дүнд зогсооно гэсэн үг үү ойлгогдохоор бичээч

Зочин
Зочин
2022-09-08 09:54

Яг юу бүтсэн хэдэн үйлдвэртэй болж хэдэн Монгол ажилтай болсон асуув�##� их юм байншүү хөшөө бүтээж сөнөөдөг хүү минь сүүлдээ яамгүй сайд гэж хуцаад сууж байгаа хоосон толгойгоос юу горьдох вэдээ

Зочин
Зочин
2022-09-08 09:55

Ерөнхий сайд энэ хэцү дайн байлдан эдийн засгийн хүндрэлтэй үед их том ажлыг амжуулсан байна шүү ????

Зочин
Зочин
2022-09-08 09:55

oyuk owoo shde uls oronii nen terguunii asiidliig naashtai shiidverlesen bna

Зочин
Зочин
2022-09-08 09:55

boljdee hiih ystoi ymaa sain hiilee

Зочин
Зочин
2022-09-08 09:57

Хүн болгонд хийсэнээрэээ та�##�агдах �##�багүй. Ганц өмөөрмөөр санагдчихлааа. Харин ч сайн муугаараа хэлүүлж өөрөөсөө их зориг хүч гаргаж том ажил амжууллаа. Баяр хүргэмээр байна энд муулаад бас амнаас нь хүнд сайхан үг унагаачихаж чадахаан байсан хүмүүс зүгээр болчих

Зочин
Зочин
2022-09-08 09:57

shn medee bna

Зочин
Зочин
2022-09-08 09:58

Ганцаг хоосонгүй ирж овоо шдээ

Уншигч
Уншигч
2022-09-08 11:34

Амжилт, одоо цаг �##�д�##�гүй шуурхай хийгээрэй.

Зочин
Зочин
2022-09-08 13:50

З�##�уу хүн гэхэд маш мундаг маш зоригтой шийдвэр гарга ажилдаг ёрөнхий сайд шүү. Энэ эрчээрээ ажиллаарай. Амжилт хүсьё.

Холбоотой мэдээ

Back to top button