УЛС ТӨР

Хуульзүйн байнгын хорооны гишүүд АНУ-д айлчилж явна

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан Улсын Их хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ц.Сэргэлэн, Х.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй гишүүд Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.

Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа элчин сайд Ө.Батбаяр, албаны бусад хүмүүс өнөөдөр /2022.09.27/ Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын товчооны Монголын асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён М.Ламберт болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн Монгол Улсын хууль эрх зүйн шинэтгэлийн асуудлаар санал солилцлоо.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, айлчлалын зорилго болон Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцууллаа.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын товчооны Монголын асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийг Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж байгаад болон өөрийн орны эрх зүйн сайн туршлага судалж байгаад талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 14:05

Үр дүн байдаг юмуу

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-09-28 15:44

Үхсэн үлийгээ хийж булт бултаараа бидний татварын мөнгөөр тэнэж явдаг байна аа.

Kkkkkk
Kkkkkk
2022-09-28 19:28

Тэр аялагч сайд юу ярьж бгааг ойлгож бгаа шинж �##�га, яана даа ”дипломат" - уудаа, ш�##� хөдөө кккккке

Холбоотой мэдээ

Back to top button