УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох ёстой

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэх талаар ярьсан.

Тэрбээр "2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.2 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь юм" хэмээсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.10.03/ чуулган эхэлж, МАН-ын бүлэг хуралдлаа. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Хүүхдийн мөнгөний тухайд арай л бага хассан. Есхөн хувь гэдэг бол бага. Ажиллах хүч олдохгүй байгааг халамж, хүүхдийн мөнгөтэй холбож тайлбарлаж байгаа. Би хувьдаа хүүхдийн мөнгө олгох хувийг 80 хувь руу оруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэж байж бид ажиллах хүчээ дэмжихгүй бол болохгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-03 19:45

Үнэхээр ажиллах хүчнээ дэмжие гэвэл бүр мөсөн зогсоо ялангуяа эмзэг хэсгийнхэн чинь хүүхдийн мөнгө х�##�амжаараа амиа аргацаагаад ажил хийх сонирхолгүй байна шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-03 21:42

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд үлдээ

Холбоотой мэдээ

Back to top button