Нийгмийн
Нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн гэртээ шатаж, нас баржээ
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд 2022 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу үүрээр 03:55 цагт гал гарчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ.
Тус гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАС Л СОНГИНОХАЙРХАН ЯАНАА ЯАЦЫН БЭ? МАНАЙ ДҮҮРЭГ ЧИНЬ ЛАМ НАРАА БҮГДЭЭРЭЭ ЭНЭ ХАЙРХНАА ТАХЬЯА ТА НАРТ ЯАХ ВЭ? ӨГДӨГ ЮМЫГ ЧИНЬ ӨГНӨ ЗА ЮУ? ГАГЦХҮҮ ЭНЭ ХАЙРХНЫ САВДАГИЙГ АРГАДААД ӨГӨӨЧ. ГУЙЖ БАЙНА БИДНИЙ БУРУУ БАЙНА УУ? БАЙГАА Л БАЙХ МУУ Л БОЛ ЗАХЫН ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ ҮНЭНДЭЭ ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ХАЙРХААН НҮГЭЛТ БИДНИЙГЭЭ ӨРШӨӨЖ ХАЙРЛААРАЙ