Нийгмийн
Сэтгэцийн эрүүл мэндийн бүх зардлыг ЭМД-аас 100 хувь хариуцна
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүн бүр бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд ч мөн эрүүл байх нь маш чухал. Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолын хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.
Үүнд: Амбулаторийн үзлэг, оношилгоо
Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
Өдрийн эмчилгээ
Эмийн эмчилгээ багтана.
Иргэн та даатгалаа тасралтгүй төлснөөр харьяа өрх, сум, дүүргийн болон улсын эмнэлэгүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн дээрх тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.