Сурвалжилга, Нийтлэл

Гурван сартай Б.Аялгуу охины гэр бүл: "Биднийг луйвар хийх гэлээ хэмээн утсаар залгаж байна"

Намар дулаахан атлаа жиндүүхэн. Өдрийн нар дээрээс ээх ч доороос хүйт оргих мэдрэмж төрүүлнэ. Наранд дулаацаж чадаагүй нэгэн хотын төв талбайд жиндэж суугаа харагдав.  Сүхбаатарын талбайн голд манцуйтай охиноо тэвэрсэн эх сууж байлаа. Бяцхан охин хааяа нэг хурхирч, хаа нэг уйлагнах нь сонстоно.

Охиныг Б.Аялгуу гэнэ. Хорвоотой танилцаад гурван сарыг өнгөрөөсөн. Түүнийг тэврэн суух бүсгүйг Л.Сувдмаа гэдэг ажээ. Тэрбээр гурван хүүхдийн эх. Бага охиноо тэврэн талбайн голд хандив цуглуулахаар суугаа нь тэр хавиар зорчих иргэдийн анхаарлыг татаж байлаа. Л.Сувдмаа бүсгүй охиныхоо төлөө хандив цуглуулахаар 14.50 цагийн үед сууж буй нь энэ.

Б.Аялгуу охин төрөлхийн зүрхний гол судасны буруу байрлалтай, зүрх том гэх оноштойгоор Монголд эмчлэх боломжгүй гэх эмчийн хариуг авсан байна. Энэхүү хагалгааг Энэтхэг улсад хийлгэх шаардлагатай болсон бөгөөд үүний тулд 50 сая төгрөг шаардлагатай болжээ.

Энэ талаар Л.Сувдмаатай цөөн хором ярилцсан юм.

-Охиныхоо оношийг хэрхэн мэдсэн бэ?

-Охин маань төрөх үедээ хөхрөлттэй байсан. Тухайн үед хүчилтөрөгчийн дутагдалтай эсвэл бүтэлттэй төрсөн гэж оношлогдсон юм. Хөхрөлт нь ерөөс арилаагүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд долоодугаар сарын 19-нд зүрхний гол судасны буруу байрлал гэх онош сонссон.

-Хагалгааны зардлын хандив хэр бүрдэж байна. Зөвхөн хагалгаанд зориулсан үнэ нь 50 сая уу?

-Одоогоор 80 хувь нь бүрдсэн. Мөн нэг дуучин холбогдож, “Талбай дээр үнэгүй концерт хийнэ. CD-гээ худалдаалж, худалдааны мөнгийг нь хандивлана” хэмээн холбогдсон байгаа.

Онгоцны тийз болон хагалгааны зардлыг оруулж, дээрх мөнгөн дүнг тооцсон.

-Ямар эм хэрэглэж байгаа вэ. Хэрэглэж буй эм нь хэр олдоцтой байгаа бол?

-Уушги төлжүүлэх, тайвшруулах болон дотор хаван буулгах эм, Д витамин гэх зэргийг хэрэглэдэг.

Заримдаа эмнүүд олддоггүй. Хөнгөлттэй эмийн фейсбүүкийн групп бий. Түүнээс хайж, зар тавьсан тохиолдолд дээрх эмүүдийг олох боломжтой. Хагалгаанд ороод амжилттай болсон иргэд хэрэглэж байсан эмээ үнэгүй өгөх тохиолдол ч байдаг.

-Төв талбайд сууж хүүхдээ дааруулж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байна?

-Тийм ээ. Цахим орчинд тэгж шүүмжилж буй олон хүн байсан. Гэвч тайлбайд удаан суудаггүй. Нэг цаг ч хүрэхээргүй хугацааг зарцуулдаг.

Зарим сэтгүүлчид миний охины эмчийн бичгийг шалгасан. Луйвар байх вий хэмээн сэрэмжилсэн юм билээ. Төв талбайд суухаар зэхэж байхад цагдаа нар ч шалгасан.

Ийн богинохон ярилцах хоёр хүүхдээ сургуулиас нь авах хэрэгтэй хэмээн хэлснээр төв талбай дахь бидний цөөн хормын яриа дууссан юм. Тэрбээр гэрийн хаягаа хэлж өгөөд гэртээ урив.

"ЗАРИМ ХҮН ЛУЙВАР ХИЙХ ГЭЛЭЭ ХЭМЭЭН ЗАГНАДАГ"

Түүний урилгыг хүлээж авч, Сонгинохайрхан дүүргийн I хороонд очсон юм. Тэдний гэрийн гадна ирэх үед түгжрэлд хэтэрхий их цаг зарцуулсан болоод ч тэр үү, гадна хэдий нь харанхуй болсон байлаа. Гэрийн хаалгыг татав уу, үгүй юу нялх хүүхдийн үнэр сэнгэнэх нь тэр.

Голын орон дээр нэгэн эмэгтэй сууж байв. Түүнийг Ц.Ринчинханд гэх бөгөөд Б.Аялгуу охины эмээ нь ажээ. Тэрбээр “Би дээд боловсролтой нэгэн. Харамсалтай нь авто тээврийн осолд орсны улмаас 2012 оноос хараагаа алдсан. Зээ охин маань өвдсөнөөс хойш Монголын сайн хэмээн хэлж болох бүхий л эмчид үзүүлсэн. Гэвч ямар ч нэмэр байгаагүй” хэмээв.

Ц.Ринчинханд эмээ нэг л зүйлд их гомджээ. Тэрбээр “Зарим иргэд луйвар хийх гэж байна хэмээн утас руу залгадаг. Ингэхдээ бүдүүлэг үг их ашиглана. Бид бүгд л амьдарч байна шүү дээ” гэлээ.

Тэдний гэрт цөөн хормыг өнгөрөөсний дараа Л.Сувдмаа “Монголын зон олондоо талархаж байна. Тэдний ачаар охин маань хагалгаандаа ороход ойртож байна. Эмч нар яаралтай, түргэн оруулахгүй бол амь насаа алдаж мэднэ гэж хэлсэн. Гэвч тун удахгүй бид хагалгаагаа хийлгэх юм байна гэх итгэл найдвартай боллоо” гэсэн юм.

Цаг орой болсон тул тэдний гэрээс гарлаа. “Хагалгаагаа хийлгэж ирснийхээ дараа монголчууддаа охиноо эдгэсэн гэдгийг хамгийн түрүүнд дуулгах болно. Хүлээж байгаарай” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулах Л.Сувдмаа бүсгүй дээрх үгийг хэлсээр ард хоцров. Одод дээрээс гэрэлтэх намар дулаахан атлаа жиндүүхэн.

ХАНДИВЫН ДАНС: Л.Сувдмаа /5057106551/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:23

Хурдан сайхан үр нь эдгэх болтугай

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:23

Сайхан сэтгэлт монголчууд минь нэгдээд туслая

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:24

Ongotshon ymiig bitgii dvgnej bai manaihaan

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:24

Hoorhon ur ni hurdan edgeh boltugai

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:24

Эрүүл энх болох болтугай

Зочин
Зочин
10 сар 15, 2022 12:18

Сонгино хайрхан дүүргээс сонгогдсон их хурлын гишүүдээс 10 ф0 н сая өгөөч энэ хүүхдэд

Зочин
Зочин
10 сар 15, 2022 13:02

Ямар хүмүүс хүний зовлон ойлгохгүй элдэв юм хэлж байдаг бна туслаж чадахгүй бас сэтгэлгүй байв�##� зүгээр л дуугуй байгаач дээ

Зочин
Зочин
10 сар 15, 2022 23:34

Бяцхан үр хурдан эдгэх болтугай. Багахан ч гэсэн хандив нэмэрлэнээ

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:35

Зочин

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:35

Хурдан эдгээрэй

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:36

Хурдаг эдгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button