Нийгмийн

"Эрүүл мэндээр цэрэгт тэнцээгүй залуусыг дараагийн татлага хүртэл эмчилдэг"

Жил бүр цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй байна.

Энэ тухай Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийг штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай “Эрүүл мэндийн шалтгаанаар жил бүрийн цэрэгт тэнцээгүй залуусын тоо харилцан адилгүй. Гэхдээ ер нь цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй. Эрүүл мэндэд тэнцэхгүй байгаа залуучуудыг үндсэндээ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг бөгөөд богино хугацааны эрүүл мэндийн шалтгаанаас болж тэнцээгүй залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл тухай өвчнийг нь эмчлэх тал дээр нь анхаарч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил эрүүл мэндийн богино хугацааны эмгэгийг улмаас цэрэгт тэнцээгүй залуусыг өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж, энэ жил дахин цэрэгт татлагад хамруулах тал дээр бид эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг.

Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тэнцээгүй бол хараа шил тааруулах, ямар нэг байдлаар бэлгийн замын халдварт өвчтэй байсан тохиолдол тодорхой хугацаанд эмчлэх, сонсгол хатуурсан бол түүнийг нь дараагийн цэрэг татлага болох хүртэл эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авч, аль болох хувь хүнээс эмчлүүлэхийг шахаж эрүүлжүүлдэг гэсэн үг" гэлээ.

Мөн “Бид энэ сарын 15, 16-нд өмнө нь цэргийн албаа хаагаад ирсэн нийслэлийн залуусыг ААН-үүд болон Хөдөлмөр халамжийн газартай хамтран хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан. Цэргийн албанд явсан ихэнх залуу ажил орлоготой болоод ирж байгаа нь сайшаалтай байна. Хоттой ойр цэргийн ангиудад алба хааж байсан залуучуудаас Тээврийн цагдаагийн албатай хамтран 37 залууг замын цагдаа болгохоор болсон бол дотоодын цэргийн ангиудаас Хууль сахиулах их сургуульд 40 гаруй залууг суралцуулахаар авч үлдэж байгаа" гэдгийг нэмж хэллээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button