Нийгмийн

Ц.Сэмүн oрос иргэдэд хэрэгтэй мэдээллийг багтаасан хуудсыг өөрийн мөнгөөр хэвлүүлэн тарааж байна

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад тус улсын иргэд олноор орж ирэх болсон. Тэгвэл эдгээр иргэдэд зориулан ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Ц.Сэмүн хэрэгтэй мэдээллийг нь багтаасан зурагт хуудсыг өөрийн мөнгөөр хэвлүүлэн тарааж байгаа аж. Тэрбээр "Орхон Хасу" сургуульд суралцдаг байна.Түүний зурагт мэдээлийн хуудаст Монгол Улсад түр хугацаанд оршин суухад шаардлагатай дараах мэдээллүүдийг багтаажээ.

Үүнд:

  • Монгол Улсад түр хугацаагаар оршин суух, ажиллах, сурахаар визээ сунгуулахын тулд хаана хандах,-Удаан хугацаагаар оршин суух буюу орон сууц түрээслэхийн тулд интернэтээс хэрхэн хайлт хийх, үүнтэй холбоотой залилан, гэмт хэргээс сэргийлэх
  • Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох болон замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс үүдэх хариуцлага буюу торгуулийн хэмжээ
  • Яаралтай тусламжийн дугаарууд болон шаардлагатай үед хандах ёстой Гадаадын иргэн, харьяатын дугаарыг Орос, Англи, Монгол хэл дээр бичсэн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм сайхан сэтгэлтэй хуухдэд БАЯРЛАЛАА.Сайхан ээж аавд нь БАЯРЛАДАА.

Зочин
Зочин

сайн бна шдээ.гэхдээ орос хэл дээр бол бүр супер блаа

Зочин
Зочин

hund barij boloh hamgiin tom beleg bol setgel ym shvvv mundag huu bna

Зочин
Зочин

Үнэхээр бахархав олон залуус тусархуу сайхан сэтгэлэр дүүрэн байх болтугай

Зочин
Зочин

Хайр юм бэ? Мундаг сэтгэлтэй хүү байна баярлалаа

Panmongol
Panmongol

Hervee zuv saihan demjeed ugvol suuliin ueiin zaluus ih mundag bolson harin ene uls turch ah egch ner yostoi huuhduudiig alaad hayachihaj baigaim

Холбоотой мэдээ

Back to top button