Нийгмийн
ТЦА: Долоон машины эд ангийн хохирол 117 сая төгрөгтэй тэнцэж байна

Тээврийн цагдаагийн албанаас одоогоос ес хоногийн өмнө болсoн ноцтой ослын талаар дахин мэдээлэл хийлээ. Ингэхдээ, "Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилон ажилласан. Шинжилгээний хариу гарсан.
Шинжилгээний дүгнэлтээр тухайн 12 настай охины эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан" тухай мэдээлсэн. Мөн тухайн осол гардаг өдөр осолд өртсөн долоон машины эд ангийн хохирлын хэмжээг 117 сая төгрөгтэй тэнцэж байгааг мэдэгдэв.
Мөн эрүүгийн тухай хуулийн 27.10.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт гарсаны дараа Эрүүгийн хэрэгт тухайн жолоо барьж явсан хүнийг яллагдагчаар татахаар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЦА энэ хэрэг дээр яагаад ингэж хэт их анхаарал тавиад, тэр М гээч хүүхнийг бараг л гэм зэмгүй юм гэх гээд байгаа юм бол ? 100 гаруй саяын төлбөрий нь төр хариуцах юм болчихвий дээ !