Нийгмийн

“Зайсан орчимд чоно орж ирсэн гэх бичлэг худал”

НЭМЭЛТ ЗАЛРУУЛГА:

Зайсангийн орчимд хоёр чоно орж ирсэн гэх мэдээлэлд Нийслэлийн Онцгой байдлын газар “Ийм дуудлага мэдээлэл ирээгүй” хэмээн тодруулга байр сууриа илэрхийлсэн. Иймд мэдээллийг үгүйсгээгүй гэж үзэн, тус мэдээг бэлтгэн хүргэсэн билээ.

Гэвч Зайсангийн орчимд чоно орж ирээгүй, тухайн бичлэг нь гадаадад болсон явдал гэдгийг Богдын захиргааны ан, амьтан хариуцсан мэргэжилтэн мэдээллээ. Иймд баримтыг нягтлан шалгах үйл явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, энэхүү нэмэлт залруулгыг оруулж байна.

ӨМНӨХ МЭДЭЭ:

Өчигдөр /2022.10.23/ Богд уулын зам дээр хоёр чоно явж байгаа нь дүрс бичлэгт буусан байна.

Тус хоёр чоно суурьшлын бүсэд орж ирсэн тул иргэдэд аюул учруулсан эсэх талаар НОБГ-аас тодруулахад “Чонотой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй” гэсэн хариултыг өглөө.

Тэгвэл чоно суурьшлын бүсэд нэвтэрсэн асуудал энэ  оны нэгдүгээр сарын 15-ны 05.00 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бэлхийн төв замаар хоёр чоно явж байсан нь НБОГ-т бүртгэгдэж хоёр чоныг суурьшлын бүсээс гаргаж байсан.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн  дуудлага 2015 онд 30, 2019 онд 43, 2020 онд 116, 2021 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Харин зэрлэг амьтны тархац нутаг хумигдах, идэш тэжээлийн дутагдалд орсноор Улаанбаатарт зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдсэн байна. Дэд бүтэц хөгжихийн хэрээр саарал чоно амьдрах орчны хуваагдалд ороод буй. Чөлөөтэй нүүдэллэх боломжгүй болж, идэш тэжээл хайж хотын суурьшлын бүсэд орж ирсэн гэж үзэж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чоно боловчиг баян айлыг мэддэг юм бна ...олны мөнгө иддэгчүүдээс өдөрт нэгийг авч яваад л бодийг нь хайгаад өгдөг болоосой ...нэг жилд өнөө 30 гэр бүлийн 365 ыг төхөөрчихвөл Чонон сүлдэт монгол овог отгуудыг сэргээнэ шүү

Зочин
Зочин

ЧОНО УХААНТАЙ АМЬТАН АВИЛГАЧИНГУУД АМЬДАРДАГ ГАЗРЫГ МАШ САЙН МЭДЖЭЭ ЧОНО НЭГ Л ХҮН НОЦСОН БОЛ ХҮНИЙ ЦУСАНД УХААНГҮЙ ШУНАН ДУРЛАДАГ АРААТАН НӨГӨӨ ГОНГИНУУР ОЮУНЧИМЭГИЙГ ИДЧИХ ВИЙ ХӨӨРХИЙ.ЭРХЭМСЭГ ЧОНОНУУДАА ЗАЙСАНГИЙН БАЯЧУУДААР ЗООГОО БАРИАРАЙ.МАХ НЬ МАШ АМТТАЙ ШҮҮ

Зочин
Зочин

Ymr aimr ymbe

Зочин
Зочин

Чонын анчид ойраоноос ажилтай болждээ

Зочин
Зочин

Зайсан бохир нь үнэртэх л дутуу бгамуу Одоо тэгээд бас чонотой солиотой эээ гоё 2

Зочин
Зочин

Зайсанд орж ирсэн бол Оюунчимэг гишүүнд хөөгдөөд явсан болов уу? Алуулсан болов уу? Хөөрхий jk

1n irgen ni baina aa
1n irgen ni baina aa

odoo yahav de hodooniihong hotod oruulahgui gesen uls yamar 1n amitai goltoi ni oroh estoi biz de kkk

Sarandavaa
Sarandavaa

За Зайсангийн хэдэн м�##�нуудаас шүүрээд аваад яваг

Зочин.
Зочин.

Чоно �##�ь мууг нь иддэг гэсэн.Тэгэхээр УИХ-н гишүүд хамрагдах бх даа.

Зочин
Зочин

Зольбин нохой барьж идэх байхаа даа хөөрхий!

Зочин
Зочин

Аль нь ч манай улсад байдаг замын зураг биш байна. Худлаа шаахаа больчийч

Зочин
Зочин

Чоно хаана ч явах эрхтэй бусуу

Амартүвшин
Амартүвшин

Чононууд маань Хөх монголчуудыгаа харж л явдаг юм байна...
Зайсангийн хэдийг идээд өг хаха

Зочин
Зочин

Энэ сайтуудад зүгээр эрүүл саруул хүмүүс ажиллуулж болдоггүй юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button