Нийгмийн

Замын голд сууж байсан согтуу иргэнийг мөргөж, амь насанд нь хүрэв

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна.

Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлэн, амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хурд хэтрүүлсэн гэж бичээгүй байна.Дүгнэлт бичих эрх бидэнд байхгүй байхаа.З�##�уу хүн одоо яана даа.

жолооч буруутай
жолооч буруутай

ЭНЭ хариуцлагагүй жолооч нарыг яах вэ? Арай дэндлээ. Өглөө түгжрэл байхгүйд хурдаа хэтрүүлжээ

Зочин
Зочин

Жолооч буруугүй. Хүн зам дээр сууж байх ёсгүй. Хэдий амь насаа �##�дсан нь харамс�##�тай ч. Өглөө 06 цагт гэнэ. Осол гарах боломжтой цаг. Жолооч хэрвээ гар утсаа оролдсон анхаар�##� нь өөр зүгт харж байсан бол буруутна.

Зочин
Зочин

үхэх мөрөөрөө үхэхгүй хүнд гай болж үхэх юм даа тэнэгүүд

Зочин
Зочин

гарцгүй газраар гарагсадад анхааруулга шд.Бурхан минь.Хойд төрлөө түргэн олоорой.Амен.Гайтай согтуу з�##�уу хүний амьдр�##�ыг сүйрүүлж б.на д.Яах ёстой вээээ таминь...

Зочин
Зочин

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА БОРВИНЫХ НЬ БААС АМНЫ САЛИА НЬ АРИЛААГҮЙ НУСГАЙЧУУДАА ЗОХИЦУУЛ АРАЙ ХЭТЭРЛЭЭ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГАЛЗУУЧУУД ДЭЭРЭС НЬ АРХИ УУЧИХААРАА БҮҮР ТОП БОЛООД БАЙНА ШҮҮ.МАРАЛМААГИЙН БӨӨНДӨЖ ХОРЛОН СҮЙТГЭСЭН АСУУДАЛ ДУУСААГҮЙ БАЙНА ЭНЭ МОНГОЛЧУУД ДАНДАА АВТО ОСЛООР ЧАДАРЖЭЭНЭЭ ЯАНАА БЫСДА ГЭЖ УКРИАН ОРОСЫН ДАЙН ЦААШАА БОЛЛОО ХӨӨРХИЙ СОГТУУ Ч ГЭСЭН ХҮН ААВ ЭЭЖИЙН ХҮҮ ХҮНИЙ ХАНЬ ХҮҮХДИЙН ЭЦЭГ БАЙЖ ТААРАА ЭВИЙ МИНЬ СҮҮЛЧИЙХЭЭ АРХИЙГ УУЖЭЭ ӨРӨВДСӨӨР ЮМАА

Зочин
Зочин

Замын түгжрэл монголд олон хүний амь насыг аварч байгаа. Замын түгжрээгүй бол хурд хэтрүүлээд олон мянган монголчууд зам дээр үхэх байлаа.

Зочин
Зочин

Саяхан нэг Өмнөд солонгосын нэвтрүүлгээр замын ослын тухай юүтүүб хөтөлдөг хуульч гарсан. Тэр хүн яг үүнийг хэлж байсан. Согтуу хүн зам дээр хэвтэж байдаг, Зам руу эргэж орохдоо анхаар�##�тай байх. Мөн хүүхдүүд бөөнөөрөө дугуйтай явж байв�##� заав�##� нэг нь хоцорч үлдэж сүүлдэж гарч ирж мөргүүлдэг гэх мэт тохиолдол ярьж байсан. Хүмүүс осол гарах шахсан бичлэгээ явуулдаг бололтой байсан. Тэр хуульчийг хүртэл өнгөрч явсан машин нь ухраад мөргөөд унагааж байсан бичлэг үзүүлж байсан. Болгоомжтой л байх!

Зочин
Зочин

Архи битгий уу Монголчууд аа, Ганц ч сайн зүйл авчрахгүй. Хүнийг контролгүй болгохоос өөр ид шидгүй.

Зочин
Зочин

Мөн байнга гарцаар гардаг бол согтуудаа ч гарцаар гарна. Энэ бол зуршил. Зуршил тул автоматаар хийдэг үйлдэл.

Зочин
Зочин

Бөбөчин үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдэд гай болж дээ. Ямар ч бичиг баримтгүй гэхээр бөбө л бна

Холбоотой мэдээ

Back to top button