Ажиглалт: Автомашин жолоодож буй 10 хүн тутмын найм нь гар утсаа “ухаж” байна

Сүүлийн өдрүүдэд зам тээврийн ноцтой осол шил шилээ даран гарах боллоо. Энэ ослуудын голлох шалтгаан нь согтуугаар автомашин жолоодсонтой холбоотой гэж үзэх нь олон. Гэтэл үүний цаана автомашин жолоодохдоо гар утсаа ашигладаг, улмаар анхаарал сарниж осол аваар гаргах тохиолдол их байдаг.
Ажиглалт:
Нэг өдрийг дүүгийнхээ сургууль дээр “School police” хийж өнгөрөөсөн юм. Ингэхдээ хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг 10, 10 аар нь анзаарч харсан. Тэдний дор хаяж 7-9 жолооч нь "Зогс" гэсэн дохио өгөхөд шууд л хүүхдүүдийг гарч дуустал утсаа оролдож байв. Мөн түүнчлэн нэг гараараа жолоогоо бариад нөгөө гараараа утсаа оролдож буй хүмүүс олон таарч байлаа.
Судалгаа: Таван секунд утсаа ширтэхэд л осол гаргах магадлал ихэсдэг
Жолоо барихдаа гар утсаар ярих нь авто осолд өртөх эрсдэлийг дөрөв дахин, текст бичих нь 23 дахин нэмдэг гэсэн судалгаа байна. Мөн таван секунд утсаа ширтэхэд осол гаргах магадлал ихэсдэг байна. Манай улсад 2021 оны эхний 10 сарын байдлаар гэхэд 14 мянган жолооч гар утсаа оролдож яваад торгуулжээ. Гэтэл энэ бол зөвхөн цагдаагийн нүдэнд өртсөн тоо баримт юм. Харин цаана нь баригдаагүй өч төчнөөн тохиолдол бий. Бид бүгд л цагдаагийн нүд хариулж байгаад утсаа "маажих" нь дадал болсон гээд хэлэхэд хилсдэхгүй.

Мөн дэлхий дээр гар утаснаас болж осолдож буй жолооч нарын ихэнх нь 20-оос доош насныхан. Тэд ихэвчлэн Фейсбүүк, Твиттер, Инстаграмынхаа мэдээллийг шалгах юм уу чат бичиж байгаад осолдсон байдаг аж. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа чихэвч ашиглан ярихыг зөвшөөрдөг. Гэвч залуус дэлгэцийн цаанаас текст бичиж, харилцахыг илүүд үздэг болоод буй. Жолооч нарын 49 хувь нь замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаараа чат эсвэл мессеж бичдэг гэсэн судалгаа байгаа аж.
Түүнчлэн гар утас ашиглах нь зөвхөн ослын эрсдэл дагуулдаггүй, замын түгжрэлд ч багагүй нөлөөлдөг байна. Чихэвчээр ярьж байгаа ч гэсэн тухайн хүний үйлдэл ямар нэг хэмжээгээр удааширдаг болохыг судлаачид хэлж байна. Утсаар ярьж буй хүн тухайн замыг туулахдаа зарцуулах хугацаа нь 5-10 хувиар уртасдаг. Ингэж тооцвол жилд 20 цагийг ашиггүй үрнэ гэсэн үг. Утсаар ярьж буй жолооч нар бусдыг бодвол цөөн удаа эгнээгээ сольж, цаг хэмнэх арга хэмжээ авдаггүй байна.
Харамсалтай тоо баримт:
Сүүлийн гурван жилийн дунджаас харахад, Монгол улсын хэмжээнд жилд 0-15 насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг. Энэ тоо дайн болж буй улсад гэмтэж буй хүүхдийн тооноос өндөр байгааг анзаарч болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урайлга гарган нийтдээ хэрэгжүүлэн ажил болгож хэрэгжүүлэх хэрэгтэй гэхдээ хувь хүн бүр ухамсараараа дор бүрдээ
tiim shvv
Хүн бүр дор бүрнэээ л өөр өөртөө ухамсарлаж хайртай бүхнийхээ төлөө өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байхад л угнь болох зүйл шүү дээ
mashindaaa orohdoo utasaa untaraachihdag baimaar ym bna
Бидний анхаар�##� болгоомжгүйгээс болж хэдэн ч хүний амь нас эрүүл мэнд хохирч болно тиймээс дор бүрдээ л өөртэйгээ ажиллах хэрэгтэй
Машин гэдэг багадаа 1 тонн ачаа өнхөрч явна гэсэн үг.Хүний бие 0,5кг ачаагаар цохиулахад асууд�##� үүснэ. Монголчууд бидэнд фейсбук нэг л зохихгүй хэрэглээ шиг байгаа юм.
Машин барьж байхад утсаар ярихгүй байхыг хуульчлах хэрэгтэй. Нэг эмэгтэй л лав утсаар ярьсаар мэдэхгүй ногоон гэрлээр гарч байгаа харагдсан
Монголын Автобусны жолооч нар зогсоо зайгүй гар утсаараа ярьдаг. Аймшиг12345
Жолооны ард утсаар оролдож байгаад маш хатуу арга хэмжээ авах хууль зохицуул�##�тыг яар�##�тай бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтэрч байгаа шүү.
Хөдөөгөө очиж хонио хариулан гаа утсаа ух�##�даа хотын түгжрэлд нэмэр болоод өмхий үнэртүүлсэн хөдөөнийхөн дүүрэн
Жолооны ард утсаар яригсдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Монгол сул өлбөгөр хуультай