НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуягийг чөлөөлөх тушаалыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр гаргажээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.

Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн чөлөөлөх асуудал хөндөгдсөн. Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүнийг чөлөөлөх тушаалыг гаргажээ.

Энэ ташрамд сонирхуулахад, Б.Ганхуягийг 2018 оны дөрөвдүгээр сард "Эрдэнэс-Тавантолгой"-н гүйцэтгэх захиралаар томилж байсан юм. Гүйцэтгэх захирлаар томилогдох үедээ тус компанид Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
007
007

Засаг огцор !!!!! Маш муу ажиллаж байна. Ямар сайндаа ганц орлого оруулж байгаа компани дээрээ онц байдал зарлав гэж...

Darmaa
Darmaa

Оюутны холбооны хэдэн бацаануудаас төр мөнгөний машинаа авлаа одоо энэ, энэний туслах твитерт байгаад Батжаргал гэх бүх цүнх баригчдыг нь шалгаад яаж хөрөнгөжснийг нь тодруулаад зохих шийтгэлийг нь өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button