Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Төрд гарах дон шүглэжээ, Н.Энхбаярт

“Ямар ч хамаагүй аргаар төрд гаръя. Тэгээд ханатал өшөөгөө авч, бас эрх мэдлийн гайхамшигийг дахин мэдэрье”. МАХН-ын дарга Н.Энхбаярын хийж буй бүх үйлдлээс нэг ийм агуулга уншигддаг. Эрх барьж буй нөхөд нь ч Н.Энхбаярыг яаж ийгээд дэвшүүлэхгүй байх аргаа олно. Өнөөх нь адарч зүтгэж, элдэв арга хэрэглэнэ.

Цагтаа намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалуудад дэвшин сонгогдож, алдар нэр, эрх мэдлийг мөнхийн юм шиг санаж явсан нэгэн. Нэг л өдөр оймсоо гозолзуулан ачигдаж, шоронд өлсгөлөн зарлаж, замын цагдаа хүртэл зогсоон, торгууль тавьж, тэр  хэзээ ч өөрийнхөө төсөөлж чадахгүй замыг туулсан.

Гайхалтай олон тойрон хүрээлэгчидтэй, бүхнийг өмнөө бөхөлзүүлсэн сэнтийгээс тэр өнөөдрийн ороо бусгаа, поп, шизотой хүмүүсийн хүрээлэл рүү шилжсэн. Н.Энхбаярын өнөөгийн тойрон хүрээлэгчдийн нэг нь жагсахгүй, эсэргүүцэхгүй сэдэвгүй болсон Б.Жагар. Тэрбээр саяхан Рио-Тинтогийн асуудлаар ном бичсэн гэж байгаа.

Дараачийн нэрлэх хүн нь МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян. Хэвлэлийн хурал дээр Н.Энхбаярыг өмөөрч уйлж явсан тэрбээр саяхан “МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийн хүүг тэг болгоно. Шинээр байранд орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” гэж жиргэсэн.

Түүний яг энэ санааг баталж, МАХН “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн нээлтээ хийж, 10 мянган иргэний гарын үсэг цуглуулсан гэх. Инфляци өндөр, валютын ханш байнгын өсөлттэй, ОУВС-гийн хөтөлбөрөөс хараат бус болж чадах нь тодорхойгүй, гаднаас авсан зээлүүдийн төлөх хугацаа ойртсон ийм эмзэг үед юун орон сууцны зээлийн хүүг тэглэх манатай.

Өнөөдрийн эрх баригчид ипотекийн зээлийг ичсэн нүүрэндээ л амь голтой барьж байгаа. Төсөв дээр шууд дарамт үүсгэдэг, Монголбанкны үйл ажиллагаанд хүртэл хүндхэн нөлөөлдөг ипотекийн зээлэндээ мэргэжлийн хүрээнийхэн дургүй. Тийм байхад үнэгүй өртөггүй байдлаар орон сууцанд иргэдээ оруулах ямар ч боломжгүй билээ.

Тэр Засгийн газар тэргүүлж явсан хүнийхээ хувиар, Монгол Улс гэх айлын ахуй байдлын баримжааг  хамгийн сайн мэдэж байгаа. Өрх бүрт орон сууц амлах боломж Монголд угаас байхгүй. Мэдэж байгаа ч олон нийтийн бэлэн зүйлд дуртай тал, үнэгүй зүйлд хөөрцөглөх сэтгэл, нийгмийн халамжийн бодлогын давуу талаар улс төр хийж эхлэв.

Иргэдийн хувьд ч тэр, төрийн ордон дахь гишүүдээ харааж суухын оронд зах зээл дээрх олон мянган ажлын байрны эзэн болъё гэж хичээхээ байжээ. Хэт их бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, төрийг юм өгөх ёстой л гэж хардаг болсны нэг балаг нь Н.Энхбаярын энэ галзуурлыг улам дэвэргэж байгаа юм. Социализмын үеийн гурван давхар байранд урсгал шат тавина гэж улс төрчид хэлэхэд итгэчихдэг массын сэтгэлгээг Н.Энхбаяр хамгийн сайнаар мэдэрчээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-10-10 14:57

Энхбаяр яагаад гарч болохшүй гэж МАН , АН хоёр гараад юу гийгүүлэв . Одоо МАХН - д нэг итгэл хүлээлгээд үзэхэд болохгүй юм юу бгх юм бэ . Нөгөө т�##�аар гадны улс оронд хэрэглэж болоод бга юм манай улсад яагаад болохгүй гэж ...... Ядаж л банкны хүүгээ бууруулах хэрэгтэй шүү дээ бүр жилийн 2 % хүртэл . Тэд идэж уугаад авилга аваад бхйж болоод бхйдгийг ядаж засах байлгүй дэн

Улаанбаатар
Улаанбаатар
2019-10-11 16:46

Эрүүгийн элментүүд төрд гарч хулгай хийгээд байхад TV-9 , "Хэвлэх үйлдвэрийн б�##�гас"-ын "хэргээр" ханг�##�ттай гүтгүүлсэн , Монголын толгой сэхээтнүүдийн нэг , Төрийн зүтгэлтэн яагаад Төрд гарч болдоггүй юм бэ ? Эрдэм мэдлэг ,уншсан суд�##�сан , үзсэн дуулснаараа Н.Энхбаяртай эн зэрэгцэх хүн энэ 76 дотор л лав байхгүй дээ

Улаанбаатар
Улаанбаатар
2019-10-11 16:47

Эрүүгийн элментүүд төрд гарч хулгай хийгээд байхад TV-9 , "Хэвлэх үйлдвэрийн б�##�гас"-ын "хэргээр" ханг�##�ттай гүтгүүлсэн , Монголын толгой сэхээтнүүдийн нэг , Төрийн зүтгэлтэн яагаад Төрд гарч болдоггүй юм бэ ? Эрдэм мэдлэг ,уншсан суд�##�сан , үзсэн дуулснаараа Н.Энхбаяртай эн зэрэгцэх хүн энэ 76 дотор л лав байхгүй дээ

Цагаанаа
Цагаанаа
2019-10-14 10:31

Яагаад гарч болохгүй гэж? Харин ч Энхбаярын үед ийм олон төрөөс төрсөн тэрбумтнууд байгаагүй юм шүү. МАНАН бүлгийг байгуулахын тулд Энхбаярыг харлуулж шоронд хийгээ биз дээ. Энхбаярыг дахин гаргуулахгүйн тулд ямар нэгэн аргаар сонгуульд оруулдаггүй. Яагаад гэвэл МАНАН Энхбаяраас айдаг. Тийм болохоор МАНАН-г айлгах сөрөг хүчин заав�##� хэрэгтэй. Тэр нь Энхбаяр мөнөөс мөн.

Холбоотой мэдээ

Back to top button