УЛС ТӨР

Т.Доржханд: Халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг төсөв болчихлоо

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн асуудлыг санхүүжүүлэх боломжгүй төсөвтэй болчихлоо. Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг болж хувирсан байна. Ирэх жил 2023 онд төгрөгөөр нэг ширхэг хөрөнгө оруулахгүй гэж байгаа ч манайх угаасаа өрөөгүй болчихсон. 2024-2026 онд ямар ч боломж байхгүй. Урсгал зардлын 2 төгрөг тутмын ₮1 нь халамж. Хөрөнгө оруулалтын зардал дандаа цемент зуурдаг. Үр дүн байхгүй. Энийгээ хязгаарлахгүй юм уу. Ядаж төсвийн хүрээн дээрээ алдагдалгүй байж болохгүй юм уу, нэг удаа ч гэсэн. 
Хоёр дуусаагүй баахан барилгууд байна. Эд нарыгаа дуудлагаар зарчхаач ээ. Он дамжиж явсан энэ үр ашиггүй баахан цементүүд чинь өнөөдөр баахан урсгал зардлыг нэмээд үр дүнд нь ийм их тэлэлттэй байна. Гэтэл тэр дуусаагүй барилгуудын газар нь иргэд, бизнес эрхлэгчдэд олдохгүй. Зөвхөн дуудлага худалдаагаар зарлаа гэхэд газар нь үнээ нөхчихнө. Ийм байдлаар зардлаа хязгаарлах ажлыг одооноос л хийхгүй бол Монгол Улс дампуурлаа. Дефолт зарлахад хүрлээ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
11 сар 17, 2022 21:16

Yaan daa

Холбоотой мэдээ

Back to top button