Танд хэрэгтэй

Б.Болдсайхан эмч Токио дахь монголчуудад үнэ төлбөргүй үзлэг хийнэ

"Зүрх мартахгүй" төслийн багийн ахлагч, зүрхний эмч Б.Болдсайхан арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Японы Токио хотод очиж, хавдрын нэг төрлийн шинжилгээ өгөх юм байна.

Эмч тухайн өдрүүдэд зураг дээрх "Toby hotel" буудалд байрлах бөгөөд Токио хавьд амьдарч буй, эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асууудалтай монголчууд байвал үзүүлж, үнэгүй зөвлөгөө авч болно шүү гэж мэдээлжээ.

Эмч өөрийн нүүр номондоо "… Япон, Солонгос, АНУ, Европоос олон монголчууд мессэжэр зөвлөгөө авдаг, ялангуяа даатгалгүй хүмүүс. ... би өөрөө Токио их сургуулийн эмнэлэгт хавдарын 1 шинжилгээ хийлгэх юм .. зүгээр суухаар 2-3 хүн ч болтугай үзээд туслачихвал гэж санаад ( жич: над ямар нэг тусламж огт хэрэггүй: бүгдийг төлөвлөөд захиалсан)" гэж нийтэлжээ.

Б.Болдсайхан эмч 2021 оноос ходоодны хавдраар өвдөж, БНСУ-д хагалгаанд ороод ирсэн. Хэдийгээр өөрөө өвдөж олон удаагийн хими эмчилгээнд орж байгаа ч өнгөрсөн хугацаанд Монгол орноороо тойрон зүрхний өвчтэй хүүхэд, насанд хүрэгчдэд үзлэг эмчилгээ үнэ төлбөргүй хагалгааг хийсээр яваа.

Энэ удаад эмч Токио хот орчим амьдардаг монголчуудаа ирж үзүүлж тусламж авч болохыг мэдэгдээд мөн өөртөө ямар нэгэн тусламж хэрэггүй шүү гэж сануулжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayar
Bayar
11 сар 14, 2022 07:56

Эрхэм эмч танд эрүүл энхийг хүсье!

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:39

Үнэхээр хүний төлөө төрсөн эмч шүү өөрийн биеэ бодоорой амжилт хүсь

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:39

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг сайхан хүн сайн эмч шүү сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:39

Буянтай сайхан эмч шүү .Та биеэ сайхан эмчлүүлээд эрүүл болоод ирээрэй эмчээ

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:40

Үнэхээр их гялайлаа маш олон хүмүүсийн өмнөөм. Та минь эрүүл энх байгаөрай????????????

Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:03

Таньд энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье. Олон хүмүүсийн өмнөөс гялайлаа????

Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:15

Гайх�##�тай сэтгэлтэн шүү.

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:00

Хүрлээ хүүрээ чи энэ эмчид чингсийн одон гардуулаарай ойлгооо. Үгүй бол чамайг �######�уулах акц хийнэ шүү. Яагаад гэж үү чи бол төрийн эрхийг хууль бусаар цусласан луйварчин шүү

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:02

Хүний дээд шүү биеэ бодоорой

Холбоотой мэдээ

Back to top button