Б.Бямбадорж: Дотор орчинд амны хаалт зүүх шаардлагатай байна

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Б.Бямбадорж “Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил 14 хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч энэ идэвхжил хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт ковидын халдвар авсан иргэдийн тоо өдөрт хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн.
Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн. Вакцинжуулалтын идэвх сул байна. Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст ӨЭМТ болон гэрээр нь хийж байгаа. Мөн дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна” гэж хэллээ.
Мөн Нийслэлийн засаг даргын орлогч дүүргийн удирдлагуудыг харьяа эмнэлгүүдээр орж, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цар тахлаас үнэхээр цалхаж байна аа
Хэзээ зүгээр болох юмбэ???
Эн хэдэн хулгөч нарын дарсан хужаа маск нь дуусдаггүй юмаа ккк
Бидний дархлаа маш их суларч байна өө
Ухамсарт найдалгүй бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр яаралтай гаргах хэрэгтэй байнаө
Тэгэж их аюултай болоод бгаам гэж үү???