Танд хэрэгтэй

Бурхан багшийн дүйчин өдөр Батсүмбэрийн асрамжийн буурлуудад хүндэтгэл үзүүлнэ

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тохионо. Эл өдөртэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд дараах үйл явдлууд болох юм байна.

06:00-06:30 цагийн хооронд Их хөлгөн ариусахуйн нэг өдрийн санваар

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацангийн шунлайв гавж О.Батбаатар

08:00-17:00 Бурхан багшийн чого хурна. /Гандан дуган/

08:00-19:00 Дэмчогийн чого хурна. /Очирдарийн дуган/

12:00-12:10 Эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн мэндчилгээ МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавж Д.Чойжамц

12:10-12:40 "Эхийн ачийг санахуйн сургаал" сэдэвт айлдвар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн хансур, гавж Ё.Амгалан

12:45-13:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан шүтээний тайлбар МБШД сургуулийн урлахуйн ухааны тэнхимийн эрхлэгч шүтээн урлаач Ц.Шийрэвчогдан

17:00-18:30 МБШД сургуулийн багш, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Эцэг, эх тахигдахууны дээд болой" хэмээх сургаалыг тайлбарлана.

Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах ахмадын асрамжийн газарт очиж настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг бэлэглэнэ.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button