"Архины албадан эмчилгээний төвийг аймгуудад байгуулна"
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" хамтарсан багийн үндэсний чуулган хэлэлцүүлгийн үеэр гааз үнэрлэдэг болон архинд донтсон иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийн асуудал яригдав.
Энэ хэсэгт Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Төв аймгийн Баян суманд 100 ортой албадан эмчилгээний ганц төв бий. Энэ нь багтаамж тааруу, шүүх захирамжаа гаргаад хүнээ баривчлуулаад явуулж чаддаггүй. Улсын хэмжээнд 100 гаруй ортой ганц төв байхад бидний судалгаагаар 10,000 хүнийг албадан эмчлэх шаардлага байдаг. Иймд Баян сумын тус төвийн орыг 180 болгож нэмэгдүүлсэн, Баянхонгорт сайн туршлага хэрэгжүүлж байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Дорнод аймагт 100 ортой албадан эмчилгээний төвийг ажиллуулна. Энд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын хүмүүс эмчлүүлнэ" гэж хэллээ.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.