УЛС ТӨР

Х.Нямбаатар: Богд ууланд газар олгохгүй, цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах санал гаргасан

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Аялал жуулчлалын тухай анхдагч хуулийн үзэл баримтлалын танилцуулгыг хийлээ. Яаж ДНБ 30 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг болох вэ гэдэг үүднээс төслийг боловсруулж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ хуулийн төслөө танилцуулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл өглөө. Аялал жуулчлалыг сааруулж байгаа гол хүчин зүйл юу вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Монголын онцлогийг бий болгоход Монгол Улсын төр хэрхэн анхаарах вэ гэдэгт энэ хуулийн төсөл чиглэнэ.

Мөн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй компаниуд үндэсний үйлдвэрлэгчид байна гэдэг шаардлагыг тавьж байгаа.

Хоёр хүндрэл бий. Нэгдүгээрт, нислэгийн давтамж, хоёр дахь нь визийн хөнгөлөлтийн асуудал. Ирэх долоо хоногт Гадаад харилцааны яамтай хамтран визний хөнгөлөлт эдлүүлж болох улс орны жагсаалтыг гаргаж Засгийн газар танилцуулахаар болсон. Монгол Улсад ирдэг жуулчлал хөнгөлөлтийг үзүүлдэг болно.

Түүнчлэн энэ хуулийг дагуулан янгир, аргаль, угалз, шонхор шувууны тоо буюу Ан агнуурын тухай хуулийг хөндөнө. Салбар яамнаас гаргасан ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. Агнуурын зах зээлийг илүү их нээлттэй болгоно.

Өөрөөр хэлбэл аялал жуулчлалд тулгарч байгаа бүх асуудлыг энэ хуульд тусгаж шийдвэрлэнэ. Энэ хуулийг багц хууль байдлаар оруулж ирж, дагалдуулж цэнгээнт тогтлоомууд болох морин бооцоот уралдаан зэргийг шийдвэрлэн оруулж ирнэ" гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

"Богд ууланд дахин газар олгохгүй, амуудыг үндсэний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглуулах санал манай яам гаргасан" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гаа
Гаа

Одоо ямарч газар байхгүй ха ха ха

Зочин
Зочин

Зарах газар дууссан

Зочин
Зочин

Ийм л мэдрэмжтэй нөхдүүд төрд байхаар яахав. Хууль зөрчсөн юм бол буулга ард иргэдийн хөрөнгийг шууд нураагаад явдаг байхаа

Зочин
Зочин

Хүн алхаад явчихмаар газрыг нь хааж хашиж орон сууц болгочихоод юугаа хуцаад тэнгэрийн юм яриад буцаалт вэ. 400 саяын яриа нь одоо Монголоос татвараа буцааж авна гээд ирдэг жуулчин болж хувирсануу ЕС та хёр нээрээ манаргаж тавих юмаа яанаа яана. Дэлхийд онигоо болох юм ярьж өөрийгөө баясагдаг юмуу хөөрхий.

Зочин
Зочин

Олгох газаргүй байж юу яриад байгаа юм бээээ

Зочин
Зочин

Анандбазарыг хэн ч дийлэхгүй

Иргэн
Иргэн

Авъя гэсэн газраа сүүхээтэй мөнгөтэй нь аваад дуусчихсан биш үү Аль ч салбарт бүх юм эмх замбараагүй бужигнуулчихаад дараа нь ямар ч утгагүй хууль шийдвэр гаргадаг. Эхлээд бодож төлөвлөж зөвлөлдөж хэлэлцээд зөв шийдвэр гаргаад тэгээд хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох асуудлаа хяналттайгаар шударга шуурхай шийддэг ч болоосой

Холбоотой мэдээ

Back to top button