Танд хэрэгтэй

ХӨСҮТ: "Ковид-19" долоо хоногт 1192 илэрч, нас баралт бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2022.11.18/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан: Covid-19-ын омикрон давлагаа, дэгдэлт үргэлжилж байна. БНСУ, Япон улсад омикроны хувилбарын дэгдэлт оргил үедээ, Хятадад оргилоосоо буух хандлагатай байна. Гэхдээ бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Бусад орнуудад манай улсад бүртгэгдээгүй XBC, XBB зэрэг шинэ хувилбарууд тодорхойлогдож байна. Манай улсад нэг долоо хоногт 1192 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх долоо хоногт 772 байсан бол энэ долоо хоногт 1192 болтлоо өссөн. Эрүүл мэндийн ажилтан өвдөх, ажлын байрнаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт 37 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт 99 болж өссөн. Сүүлийн хоёр долоо хоногт манай улсад BQ1.2 гэдэг хувилбар нийт сорьцын 30 хувийг эзэлж байна. BF7 хувилбар өмнө нь 1-2 хувийг эзэлж байсан бол одоо 8 хувь болж өссөн байна. Бусад нь BA5.2 хувилбар байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д Covid-19-ын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаа нь маш хүнд,  51 нь хүнд оноштой эмчлүүлж байгаа бол үлдсэн нь хүндэвтэр байна. Эмчлүүлэгсдийн 50 нь хүүхэд, эрчим эмчилгээнд эмчлэгдэж байгаа зургаан хүний хоёр нь хүүхэд. Жирэмсэн эмэгтэй Covid-19-ын халдвараар өвчилсөн тохиолдол буурсан. Өнөөдрийн байдлаар гурван жирэмсэн эх эмчлүүлж байна. Covid-19-ын халдвар авсан тохиолдолд хоолой сэрвэгнэх, хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах, ядарч сульдах гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна. Хавсарсан өвчтэй хүмүүс халдварласан тохиолдолд өвчин нь сэдрэх, үүнээсээ болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх тохиолдол ихсэж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 13:13

Zaaval ingej too ene ter zarlaad yah geed bgaan. Dahiad l hursg ornuud bidniigee oruulahgui oruulsan ch yadarsan bidneesee pcr ene ter neheed zovoono sh dee. Dor burnee l maskaa zuugeed hamgaalya. Ternees handalt ene ter avah geed too ene ter zarlaad yahiin.

Холбоотой мэдээ

Back to top button