ХӨСҮТ: Ковидын тохиолдлуудын 67 хувь нь ажлынхнаасаа халдвар авч байна

ХӨСҮТ-өөс коронавируст халдварын BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний цаг үеийн мэдээлэл өглөө.
Онцолбол, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Манай улсын хэмжээнд долоо хоногт 1855 тохиолдолд бүртгэгдээд байна. PCR шинжилгээнд эерэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд мөн нас баралт бүртгэгдсэн. Тархалтад тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ, 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн тухайд 68 хувьд нь хоолой өвдөх, 64 хувьд нь хуурай ханиалгах, 58 хувьд нь хамар битүүрэх, нус гоожих, халуурах шинж тэмдэг илэрсэн. Мөн омикроны халдварын хувьд нууц хугацаа богиносож дунджаар хоёр хоног үргэлжилж байна. Давтан өвдөх эрсдэл нэмэгдсэн. Иргэдийн хувьд долоон сараас нэг жилийн өмнө өвдсөн бол давтан өвдөх эрсдэлтэй хэвээр байна гэж үзэж байгаа. Тиймээс ковидын эсрэг вакцинаа хийлгэж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай" гэж хэллээ.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ygd zugeer bolohgvi bur nemegdeed bgam bol
Дархлаагаа сайн дэмжмээр бна
Яана даа