Танд хэрэгтэй
Танилц: Богино эргэлтээр явах автобусны 30 чиглэл
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас богино эргэлтийн автобусны чиглэл, тоог өнөөдрөөс дахин нэмэгдүүллээ.
Одоо ачаалал ихтэй автобусны 21 зогсоолоос өглөө 06:30 цагаас эхлэн 22 чиглэлийн нийт 31 тээврийн хэрэгсэл, оройн 17:20 цагаас найман зогсоолоос 9 чиглэлд есөн тээврийн хэрэгсэл ачаалал бууруулахаар үйлчилгээнд явж эхэллээ.
Иргэд та бүхэн, өглөөний богино эргэлтийн чиглэлийг доорх зургаас хараарай.
Харин оройн богино эргэлтийн чиглэлийг доорх зургаас хараарай.
Дээрх шийдвэрийг гаргаснаар хүйтний улиралд иргэд өглөө, оройн цагаар нийтийн тээвэр хүлээн даарч зутрахгүй бас замын ачаалал бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.