Нийгэм мэдээ

Г.Ариунбуян: ШТС-ын хоёр ажилтан шатахуунтай саванд унасан байх магадлалтай. Хайж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

"Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо. Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэлээ.

Сануулахад, Өчигдөр /2022.12.01/ 09:21 цагт Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал гарсан. Дэлбэрэлт болох үед тус салбарын ажилтан болох нярав, нягтлан, харуул гурав хэмжилт хийхээр ажиллаж байсан. Тэдний нэг нь шидэгдсэн байсан бөгөөд эмнэлэг хүрэх замдаа нас барсан. Харин хамт байсан ажилчдыг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button