Танд хэрэгтэй

Иргэдийн өргөдөл, гомдол хүсэлтийг “Хэсгийн ахлагч” аппликэйшнээр дамжуулна

Улаанбаатар хот цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй инженертэй хамтран 2022-2024 онд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй, шуурхай болгох аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Дижитал сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд төсөл болох “Хэсгийн ахлагч” аппликэйшнийг удирдах, хянах сургалтыг зохион байгууллаа.

Аппликэйшн ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрч эхлэх юм. Нийслэлд 1800 орчим хэсгийн ахлагч байдаг бөгөөд төр, иргэн хоёрыг холбосон анхан шатны нэгж болох хэсгийн ахлагч нарт зориулсан уг аппликэйшний гол зорилго нь асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэх зорилготой.

Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгарсан асуудлыг төрийн байгууллагад яаралтай хүргэх, шийдэх, хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг цахимжуулж байгаагаараа ач холбогдолтой юм.

“Хэсгийн ахлагч” аппликэйшнээр дамжуулан иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч дүүрэг, нийслэлд хүргүүлэх, улмаар шуурхай шийдүүлэхээс гадна хариуцсан нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд орчны хяналт тавих боломжтой болно. Ингэснээр нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаа илүү сайжрахаас гадна иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдал дээшилж, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button