Нийгмийн

Н.Алтанхуяг: Нүүрс ч биш зэс хулгайлж байгаа. Нойрноосоо сэрээд, ажлаа хийе

Баасан гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор хуваарьт тавигдсан. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжиллээ.

Тэрбээр "Хэдүүлээ ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа. Жаахан сэрж, сэдэж жаахан юм хийхгүй юм. Гадаа үнийн өсөлт, ахуй амьжиргааны доройтлоос болоод иргэд бухимдан жагсаж байна. Бид дүлий дүмбэ царайлаад малын арьс шир яриад байж байх юм уу. Ярих ёстой л доо. Гэхдээ өнөөдөр ярих асуудал мөн үү. Ер нь УИХ-ын дайчин, давшингуй, шуурхай байдал дутагдаад байна. Арьс ширний асуудлаа түр хойшлуулчих. Өнөөдрийн УИХ-ын хурлыг арай өөрөөр явуулмаар байна.

Хэдүүлээ нойрноосоо сэрээд, жаахан ажил хийе л дээ. Би нүүрсний хулгайн ажлын хэсэгт оръё гэсэн. Цөөнхийн нэг гишүүн яагаад орж ажиллаж болдоггүй юм. Та нар их сонин хууль баталчхаж. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн орох эсэхийг кнопоор шийднэ гээд намайг унагаачих юм, болиоч дээ. Би та нараас гуйж байна. Хүсэж байна. Баялагтаа эзэн болцгооё гэж хэдэн жил ярив. Одоо баялгийг чинь хулгайлаад дууслаа. Нүүрс хулгайлагдаад дуусаж байна. Одоо зэс бас хулгайлагдаж байгаа. Зэстэй холбоотой хулгайг зогсооё гээд тогтоолын төсөл оруулчихсан явж байгаа.

Нүүрсний хулгайтай тэмцэх нь үнэн бол дэмжмээр байна. Зэсийн хулгайтай тэмцэнэ гэвэл бас дэмжмээр байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 11:37

Их хур�##�д хатан ухаан дутаж байна.Их хурлын гишүүн Баярсайхан гэхэд эх эмэгтэй хүн байж шударгаар дэмжиж байгааОдонтуяа гишүүнийг доромжилж байгаа нь МАН ын гишүүн дээрэнгүй байх ёстой юм шиг ёс зүйгүй үйлдэл гаргаж байна ийм л хүнийг сонгождээ.

Зочин
Зочин
2022-12-09 11:37

hulgailahgui ym gej bnauu daanch dee

Зочин
Зочин
2022-12-09 11:38

Энэ төр ганц нүүрс биш олон муу хүмүүсийн хэргийг өнгөрөөж хариуцлага тооцохгүй орхиж бгааа. НҮҮРС БОНД ЖДҮ БАНК ТАТВАР ДААТГАЛ КОВИД АШИГТ МАЛТМАЛ ТӨСӨЛ ТЕНДЭР ТӨСӨЛ ГАДААД ТУСЛАМЖ КОВИД ЗЭЭЛ ТУСЛАМЖ ХАНДИВ ОФФШОР НӨТ ГАЗАР БАРИЛГА гээд зөндөөн дөө зөндөөөн.....

Зочин
Зочин
2022-12-09 11:38

Ундармаа Сарангэрэл сү Батболд ........ Илэрсэн бодитой арга хэмжээ хариуцлага тооцож чаддаггүй төр �##�бан ёсоорилрээгүй хэргийг зарлаж хариуцлагыг ард түмний сэтгэл шаардлагад нийцтэй ажиллана гэж байхгүй

Зочин
Зочин
2022-12-09 11:53

Чингис бондын мөнгөө яаж хуваасанаа л өөрөө ярь.

zochin
zochin
2022-12-09 12:45

Chamaar yaxav dee,odoo bolnoo,edej uusanaa zov shingee,zaluu avgaigaa aldchilgyi xarj baival taarna.

Уулынөвгөн
Уулынөвгөн
2022-12-09 13:02

Уг нь �##�танхуяг ч цагтаа нүүрсийг явсан тийм болохоор түүнд сонин биш тэгээд завсраар нь зэс гэж оруулж бгаа юм болох л асууд�##� гэхдээ ир л сандраад бгаа төрх нь гайх�##� төрүүлж бна даа.

Холбоотой мэдээ

Back to top button