Ц.Бумцэнд: Малчдын хэрэглэдэг хуванцар канистрыг орлож, эрүүл мэндийг нь хамгаалах ган сав үйлдвэрлэж эхэлсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд айл өрхүүдийн усны болон сүү цагаан идээний хуванцар савыг халж буй зэвэрдэггүй ган савины тухай мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тэгвэл бид, хуванцар савны хэрэглээг бууруулах, эрүүл мэндэд хор нөлөөгүй саваар солих зорилт тавьж, хүн амын эрүүл мэндийн төлөө олон удаагийн туршилт, судалгаанд тулгуурлан ган сав үйлдвэрлэж буй “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэндээс тодруулга мэдээлэл авлаа.

-Хамгийн эхэнд хуванцар савны хэрэглээ ямар сөрөг нөлөөтэй болон яагаад ган сав хийх болсон талаар ярилцъя?
-Хуванцар сав нь бисфенол, хар тугалга, миламин зэрэг химийн нэгдэл ялгаруулдаг. ийм саванд хийсэн усанд материалынх нь найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хор ууж байгаагаас ялгаагүй гэдгийг ДЭМБ болон эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Хуванцар савны хор удаан хугацааны дараа дархлаа бууруулж, цус багадалт, элэгний хатуурал, чихрийн шижин, үргүйдэл, хөхний болоод савны хавдар, эр бэлгийн эсийн цөөрөл, арьсны өвчин, мэдрэлийн саажилт, ургийн гажиг үүсгэдэг.
Монголчууд ийм аюултай савыг хоол хүнсэндээ хэрэглэж, эрүүл мэнддээ хор хөнөөл учруулж байна. Эрүүл мэндээ алдчихаад эргээд мөнгө зарцуулдаг. Эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авах боломжгүй үе ч байдаг шүү дээ. Тийм учраас төмөр сав үйлдвэрлэж эхлэх ёстой юм байна гэж бодоод “Усны сав” төслөө эхлүүлсэн.
Ерөнхийдөө айл өрх, ард иргэдийн өргөн хэрэглээнд хэрэглэж буй шар, цэнхэр хуванцар савны хэрэглээг бууруулах, нэг айл өрхийн 3-4 хуванцар ус зөөвөрлөх, хадгалах савыг зориулалтын хүнстэй шууд хүрэлцэх саванд хадгалуулах, эрүүл мэндэд хор нөлөөгүй саваар солих зорилт тавьж хүн амын эрүүл мэндийн төлөө олон удаагийн туршилт, судалгаанд тулгуурлан үйлдвэрлэж байгаа гэсэн үг.
Ган савны үнэ төрөл болон хэмжээнээсээ шалтгаалж:
- Шингэн хүнс хадгалах ган сав 300,000-600,000 төгрөг
- Канистр – 180,000-300,000 төгрөг
- Усны бидон – 300,000-400,000 төгрөг
- Айраг сүүний сав - 480,000-750,000 төгрөг
- Айргийн хөхүүр - 650,000 төгрөг байна.
-Эрүүл мэндэд тустайгаас гадна өөр давуу тал бий юү?
-Иргэдэд ХААН банкны орлого нотлохгүй, идэвхтэй дансанд суурилсан лизингийн үйлчилгээгээр борлуулалт хийх боломжтой гэдгийг хэлье. Ажил албатай, хувийн бизнестэй, тэтгэврийн гээд ямар ч хүн хамрагдаж болно. Энэ үйлчилгээг бусад 18 сумын ХААН банкаар дамжуулан авч болно.
-Танайх өөр ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг вэ?
-Сүү, цагаан идээний сав, ундны усны сав, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, баар рестораны хэрэгцээнд тохирсон нийтийн хоолны сав суулга, цахилгаан тогоо, мөн цорготой, доогуураа суллаад авах боломжтой, сэнжтэй хөхүүр хийж байна. Үйлдвэрлэлийн жижиг оврын тоног төхөөрөмж, 2-3 тоннын сав үйлдвэрлэдэг.
Хуванцар савны хор уршгийн талаар бүгд мэддэг хэрнээ орлуулах сав байхгүй учраас хэрэглээнд байлгасаар байдаг. Хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд оронд нь хэрэглэх, нержин хийцийн цэвэр сав суулгыг үйлдвэрлэх хэрэгтэй. Хүнсний чанартай сав суулгатай байж бид хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай ярих боломжтой юм.
-Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна уу?
-Хуванцар савыг халах бидний зорилгыг иргэд, хэрэглэгчид, төр засаг хаана хаанаа дэмжин ажиллавал ган савны хэрэглээг бүрэн нэвтрүүлж, хүн бүр хуванцар савнаас биш, эрүүл мэндэд хор нөлөөгүй нержин ган хийцийн савнаас айраг цагаагаа худалдан авах боломж бүрдэнэ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуванцар савны хэрэглээг бууруулж дотоод үйлдвэрлэлээ дэмжин ган саваа худ�##�дан авцгаая????
Мундаг хамт олонд ажлын амжилт хүсье. Дотоод үйлдвэрлэлээ дэмжинэээ
Дотооод үйлдвэрлэлээ дэмжээд хуванцар савнаас бүрэн татг�##�зах цаг иржээ
Сүүл сайлаа хийхээс авхуулаад үнэхээр хэрэгтэй савнууд байна баярл�##�аа
Сүү са�##�ь
Tanai hamt olond bayarlalaaa
Эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй дээр үеэсээ л хэрэглэж ирсэн. Харин үшнийг дэлгэрүүлж айл өрхүүдийн хэрэгцээнд тохируулан үйлдвэрлэж байгаа танай хамт олонд баярл�##�аа
Ugaahaas zalhuuralgvi gan sawaaa awch saalian hiitsgeey hhe
Ger xoroololiin ailuud undnii us avaxdaa xeregledeg shar xuvantsar savnaasaa salax xeregtei shuu Xuvantsar savand xagdalsan xunsnii buteegdxuunees bolj xort xavdar uusdeg boloxiig erdemted emch mergejiltnuud notolson baidag
Ийм өндөр үнэтэй болохоор авахгүй л болов уу, хямд хуванцар сав руугаа л тэмүүлнэ.
М�##�чидын маань хэрэглээнд тохирсон сайхан үйлдвэрлэгчтэй болжээ
Энэ ямар хөөрхөн юм бэ. Ёстой эрүүл ахуйн шаардлага хангана гэдэг нь л энэ байх.
Хуванцар саваас татг�##�заж Дотоод үйлдвэрлэлээ дэмжицгээе????????
Яасан аятайхан эд вэ
Тэнгэрт тулсан үнэтэй савыг хэн авах вэ. Өнөөдөр ард түмний амьдр�##� ямар бгаа билээ?!