Эх орноосоо гараад 5 сар болсон Н.Удаанжаргалыг нүүрсний хэрэгт яллагдагчаар татжээ
Нүүрсний хулгайн асуудлаар “бүүм тэслэх”-ийн дөнгөж өмнөхөн нэг хүн эх орноосоо гараад явчихсан нь Н.Удаанжаргал. Тэрбээр өнгөрөгч 2022 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон ч, тэндээсээ транзит хийж АНУ руу гарчихсан байдаг. Өдгөө таван сарын нүүр үзэж байна. “Н.Удаанжаргал нүүрсний бүлэглэлийн дараагийн “бай” болох нь” гэсэн таамаг хөврөх төдийг л соргогоор мэдрээд гараад явчихсан гэж ойлгогддог.
-Нүүрсний хулгайн асуудлаар АТГ-ын саналын дагуу прокурор яллагдагчаар татжээ-
Түүний гараад явчихсан эхний шалтгаан бол эрүүл мэндийн асуудал яах аргагүй мөн гэдэг. Гэхдээ түүнд эх орондоо ирэхгүй байх хоёрдугаар шалтгаан ч бас байна. Тодруулбал, түүнийг нүүрсний хулгай болон төмөр замын санхүүжилтийн асуудлын аль алинаар нь шалгаж эхэлсэн. Нүүрсний хулгайн гэх асуудалд төмөр замын асуудал багтаж буй.
Нэгдүгээрт: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл Н.Удаанжаргал “Бодь групп”-ийн зарцуулсан хөрөнгө, мөнгийг хянах үүрэгтэйгээр ажиллаж байв.
Хоёрдугаарт: Нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй баримтууд нь хуулийнхны гарт орсон нь тухай шуум сүүлд хөврөв.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах "Regis Place"-аас авлигын байж болзошгүй мөнгөөр оффисын зориулалтаар 464.5 м2 талбайг 2.5 тэрбумаар, мөн 530.9 м2 талбайг 2.9 тэрбумаар тус тус худалдан авсан байгаа юм. Улмаар тухайн оффисуудаа түрээслэх замаар 1.1 тэрбум төгрөг олсон байна. Хуулийнхны хэлдэгчлэн хахуулийн мөнгөнийхөө хэлбэрийг өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй байгаа аж. Хачирхалтай нь энэхүү "Regis Place" нь “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж нарын хамтран барьсан барилга гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонл ил болсон.
Ямартай ч эх орноосоо гараад зугтчихсан Н.Удаанжаргалд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, яллагдагчаар татсан уу гэдэг асуулт гарч ирсэн.
Тодруулж үзэхэд, АТГ-аас Н.Удаанжаргал эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ дагуу прокрорын байгууллага яллагдагчаар татах тогтоол гаргаад байгаа аж.
-Б.Ганхуягаар дэмнүүлж улстөрийн томчуулд тоогдсон зурвас үе-
Н.Удаанжаргал улстөрд хэрхэн орж ирэв гэдэг нь бас л сонирхолтой.
Түүнийг улс төрд хөтлөн оруулж ирсэн хүн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б.Ганхуягийг гэдэг. Б.Ганхуяг түүнийг ямагт дэмжиж, Т.Аюурсайханыг ятгаж байгаад “Тавантолгойн төмөр замын” ХХК-ийн захирал болгосон гэх нь бий. Гэхдээ энэ гурав эртний танилууд. 2015 оны үес Н.Удаанжаргалыг “Монголын оюутны холбоо”-ны дарга болох үеэс л хэлхэлдэж эхэлснийг гэрчлэх зураг үлджээ.
Удаанжаргалыг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх нь бий. Түүнд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээснээс нь тэгж харагддаг билээ. Гэхдээ тийм биш. Тэрбээр Н.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гуйлтаар шахуу төмөр замын ажлаа урагшлуулахын тулд ийн энгэрийг нь цоолсон хэрэг гэх үү дээ.
-Улстөр аавын хүү-
Түүний аав Төрийн албаны зөвлөлийн анхны дарга агсан Ж.Норовсамбуу аж. Ж.Норовсамбуу агсны хувьд Улсын бага хурал болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төдийгүй Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пи�####�г барьж авчир
Удаанжарг�##� МАН гишүүн. Хар багаасаа л нам дагасан з�##�уус их эвдэрсэн байдаг.
ehnees n hiliin horig tabihgui bol hulgaichuud zugataad alga bolloo
Сайхан аавынхаа нэрийг ш�##�баагт хутгав.
Хүмүүжүүлж чадаагүй аав бас буруутай шүү
ene hun bol estoi hund gar geseen, meddeg humuus ni heldegiim bnale
Генсек явуулсан юм бнлээ нэг түрийвчтэй
Намын дэргэдэх з�##�уучуудын байгууллагыг татан буулгах хэрэгтэй.
ЭНЭ АМИТАН АЛС ХОЛ ХҮНИЙ ГАЗАРТ ЛАЛАРХАНДЫН СЭТГЭЦХАНД БОЛЦОРСОН ХЭВТЖААГААШТ ЭХ ОРНОО САНАНА ДАА ЧИ ТЭГЭЭД НАСААРАА ТЭНДЭЭ ХЭВТЭХ ҮҮ? ИРЭЭД ЯЛАА АВААД ХЭЛТЭЛЖ БАЙГААЧ ТЭНЭГЭЭ ЯАХ ГЭЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМ БЭ? АРАА ДААХГҮЙ ХУЛГАЙЧ БАЙЖ
Энэ нам гэж хулгайч луйварчдыг төрүүлдэг юмаа даа
tegmersende novshnud
хөдөлмөрийн баатар хулгайч