Танд хэрэгтэй
Амьтны эд эрхтэн түүхийгээр идвэл зоонозын халдварт өвчин тусах эрсдэлтэй

Монголчууд ам дамжсан яриад тулгуурлаж, өөрсдийгөө дур мэдэн эмчилдэг. Тухайлбал, өвс ургамлыг тун хэтрүүлэн уух, туулайн зүрх, гөрөөсний цус, тарваганы хүн мах, чонын тархи, адууны засаа зэргийг түүхийгээр хэрэглэдэг.

Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас амьтны эд эрхтэн түүхий хэрэглэснээр тарваган тахал, боом, бруцеллёз, уйланхайт бэтэг зэрэг бичил биетнээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин тусах эрсдэлтэйг анхааруулж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.