УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарын 32 хүнд хилийн хориг тавилаа

"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, яллагдагчдын гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах найман хүсэлт ирсэн байдаг.

Үүнд,

  • Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад айлчлалтай
  • Ч.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, О.Хуягцогт нарын өмгөөлөгч шүүх хурал давхардсан
  • О.Батбаатарын өмгөөлөгч хичээлтэй
  • Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа
  • Б.Будхүү шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийнх нь бие өвдсөн гэх шалтгаанаар тус тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Эдгээрээс Х.Ганхуяг болон Н.Баярчимэг нарыг шүүх хуралд зайлшгүй оролцох ёстой гэх шалтгаанаар эл хуралдааныг хойшлуулсан юм.

Мөн шүүгч О.Батбаатарын өмгөөлөгчийн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг бодолцохыг зөвлөв.

Өнөөдрийн хуралдааны төгсгөлд 32 хүнийг дараагийн шүүх хурал хүртэл хилээр гарахыг нь хориглолоо.

Үүнд, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Б.Найдалаа нар багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-02 13:07

tom darga nariin hamgiin hund shiitgel n hiliin horig yum uu gor yumoo

Зочин
Зочин
2023-03-02 16:06

ЯМАР ИХ СҮРЖИГНЭНЭ ВЭ? ЯЛ ЯНХАН ӨГЧ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ГАЧААЛДААЧ ШОРОНД ЯВАХААР БОЛ БҮГДЭЭРЭЭ Л ЯВИЙШТ ЯЛ ӨГСӨН ШҮҮГЧ НЬ ХҮРТЭЛ ӨӨРТӨӨ 29 ЖИЛ ӨГӨӨД ШУУД АЧИГДИЙШТ МОНГОЛОО ГЭЖ НЭГ ИЙМ ОЙЛГОМЖГҮЙ УЛС БАЙНА ШҮҮ ЯАЖ ИХ ХУРАЛД ГАРАХ ВЭ? БАЙЗ ИХ ХУРАЛД Л ГАРЧИХВАЛ МАН н Ж.МӨНХБАТ АЮУРСАЙХАН БОЛОН БУСАД ХУЛГАЙЧ НАР ШИГ ХЭДХЭН САРЫН ДОТОР ОРЛОГО НЬ ХЭДЭН ТЭРБУМААР ӨСДӨГИЙГ Л ШҮТЭН БИШИРЧ БАЙНА БИ БУРХААН МУУ ПЯЗДА МИНЭЭ НАМАЙГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛГОЧИХООЧ ЧИ МУУ

Холбоотой мэдээ

Back to top button