Танд хэрэгтэй

Хүн 18 мод тарихад бүх амьдралынхаа цэвэр агаарыг бэлддэг

Байгаль хүн төрөлхтөнийг үгүй хийхэд бэлэн байгаа. Сүүлийн 50 жилд болсон байгалийн гамшгууд бүгд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм.

Хэрэв дэлхийн дундаж температур одоо байгаагаас ердөө целсийн 0,5 хэмээр нэмэгдвэл бидэнд мэдрэгдэж байгаа байгалын гамшгууд хэдэн 10-аас хэдэн 100 болж нэмэгдэхийг  OWM буюу дэлхийн цаг уур судлаачид дахин дахин сануулсаар байна. Хүн төрөлхтөн амьдарч байгаа эх дэлхийгээ одоо л хайрлахгүй бол хүн төрөлхтөний мөхөл эхлэхэд 10 хүрэхгүй жил үлджээ. Өөрөөр хэлбэл цаг уурын өөрчлөлтийг ойрын 10 жилдээ багтаан сааруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл одоо яах вэ?

Хүн төрөлхтөний  хэт их хөгжилөөс үүдэлтэй хүлэмжийн хий, утаа, хорт хаягдалыг багасгах эхний шаардлагаас гадна ногоон байгууламжийг ихэсгэх юм. Бид эх дэлхийгээс бүх л зүйлийг авдагч түүнд эргүүлж өгч чадах ганцхан зүйл бол мод. 

Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Ой мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

• Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг.

• Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг.

• Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг.

• Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

• Мод нь хөрсийг хамгаалж, хөрсний бохирдлоос ч сэргийлдэг юм.

• Нэг хүн 18 ширхэг мод тарьснаар өөрийн бүх л амьдралынхаа цэвэр агаарыг бэлддэг байна.

Б.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button