Асуусанд баярлалаа: Т.Энэрэл

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг 10 хоног тутамд тогтмол хүргэхээр бэлтгэж эхэллээ. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулах юм. Ингэхдээ уншигч, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогыг өгнө. Оролцогчид тэндээс өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулах юм.
“Асуусанд баярлалаа” видео контентын эхний дугаарт жүжигчин Т.Энэрэлийг урьж оролцууллаа. Тэрбээр яг одоо Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Pro” театрынхны хүргэж буй Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийн гол дүрд тоглож буй.
Жүжигчин Т.Энэрэл СУИС-ийг 2010 онд төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглосон. Ингэхдээ театрын анхны дүрээрээ л буюу “Миний чинь зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байв. Оюутан ахуйдаа “Амилсан хайр”, “Хайрын бэлэг” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлд тоглож, театрын босго давсныхаа дараа ч МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “Боловсрол” телевизийн “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” олон ангит, мөн “Админ Зэт”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Алтан судал”, “Seasons of love” кинод ажилласан бол хамгийн сүүлд “Сүрэг” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзсан” юм.
Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.