УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Замбараагүй барилгажилтын урхаг нь түгжрэл

-Түгжрэлийн шалтгааныг ойлгоё-

Хот байгуулна гэдгийг гишгэх газаргүй болтол нь барилга барина гэж ойлгож болохгүй баймаар. Хот гэдэг хүндээ ээлтэй, зөв төлөвлөлттэй, авто замын сүлжээ сайтай, хаягжилттай, орц гарц нь ойлгомжтой гээд наад захын олон шалгуурт нийцэх ёстой. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга. Хот доторх болон хороолол доторх авто зам үй зайгүй сүндэрлүүлсэн барилгын бөөгнөрөлд тэлэх боломжоо хязгаарлуулжээ.

Нэгэнт хүн машин, барилгажилт гурав нь нэмэгдсээр байгаа нийслэлийнхний авто зам дээрх түгжрэл, түгжрэлээс үүдсэн их стрессийн үндсэн шалтгаан нь зах замбараагүй барилгажилт байна. Хот байгуулалтын мэдээллийн санд нэгэн сонирхолтой судалгаа байх бөгөөд 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дүүргүүдэд хэчнээн барилга баригдсаныг тоолжээ.

Жишээ нь, 2005 онд Баянгол дүүрэгт 889 барилга байсан бол Баянзүрх дүүрэгт 989, Хан-Уулд 504, Сонгинохайрхан дүүрэгт 426, Сүхбаатар дүүрэгт 564, Чингэлтэйд 448 барилга, орон сууц бүртгэлтэй байсныг архивлажээ. Өөрөөр хэлбэл, 20-иод жилийн өмнө Улаанбаатар хотод нийт 3800 гаруй барилга баригдсан байжээ. Хүн ам, авто замын хөдөлгөөн, барилгажилт сийрэг түгжрэл, түүнээс үүдсэн стресс, нийгмийн өвчлөлгүй эрүүл хот байсан гэсэн үг. Харамсалтай нь жил бүр барилга объектын тоо өссөөр 2023 оны эхний улирлын байдлаар орон сууцны зориулалтаар 4655, Үйлчилгээний 2397, Сургуулийн 236, Цэцэрлэгийн 294, Эмнэлгийн 148, Аялал жуулчлалын 1863, Амины сууц 2449, Бусад чиглэлээр 15214 барилга сүндэрлэж, нийт 27260 орчим барилга байгууламжтай данхайсан хот болжээ.

Энэ нь нэг талдаа хот өнгө төрхөө засаж, барилгын салбар тэр хэрээр хөгжиж, бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байгааг харуулж болох ч нөгөө талдаа авто замын сүлжээг өргөтгөх, хот доторх уулзвар, авто зам, тойргуудыг сайжруулахад ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Зам нь тэлэхгүй, нэвтрэх урсгалаа сайжруулахгүй, зогсоолын талаар яриад ч нэмэргүй, давхар замын сүлжээ мөрөөдөл болох тусам авто машины түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарчуудын түгжрэлээс үүдсэн бухимдлын суурь шалтгаан нь барилгын зөвшөөрөл замбараагүй олгосон, төлөвлөлтгүй хотжилт яах аргагүй мөн. Хориод жилийн өмнөөс л өнөөдрийн бухимдлын шалтгаан эхэлсэн байхад үүнийг тооцохгүйгээр түгжрэл гамшиг боллоо, бөглөрч, тагларлаа хэмээн хашхираад тусыг олохгүй.

Нэгэнт хяналтгүй өсөн нэмэгдсээр байгаа төвлөрлийг ганц түгжрэл хариуцсан сайдтай болсоноор шийдэхгүй. Нийтээрээ, нийгмээрээ оролцож байж, төрийн нэгдсэн цогц шийдвэртэй бодлого хэрэгжүүлж байж төврөлийг сааруулна. Тиймээс хүссэн ч эс хүссэн ч  дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна. Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол, авто замын түгжрэл зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм.

Өнөөдрийн бидний туулж буй түгжрэл, хотжилтоос үүддэг стрессийг 1970-аад онд Сөүл, Япон, Хятадын хотууд ч туулж байснаа тухайн үеийнх нь удирдагчид өөрийн намтар түүх, улс орныхоо төлөө хийсэн гавьяат замналдаа онцолсон байдаг. Сөүл хот гэхэд л 7 орчим сая хүнтэй болж, орон сууцны хомсдол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж байсан гэдэг.

Төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийхийн тулд шилжилт хөдөлгөөнийг хориглох, хотын оршин суугчдадаа татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл рүү шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох, гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутагт шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл асуудлаа давж, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон байгаа юм. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлсэн байдаг.

Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд 50 гаруй жилийн өмнөх Сөүлийн бэрхшээлийг ижил төстэй аргаар даван туулах зайлшгүй шаардлагатай тулж байна. Хатуу, зоримог бодлого хэрэгжүүлж, түгжрэл, хотжилтынхоо шалтгааныг ойлгож байж хотоо задлах, хүн амаа сийрэгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлнэ.

М.МӨНХТУНГАЛАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 17:59

ХОХЬ ЧИНЬ ХОТЫХОН ТҮГЖРЭЛ УТАА ХОЁРООРОО БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2023-03-21 21:15

Хотын түгжрэл бол Миеэ-гийн газрын наймааны гунигт үр дагавар ! Миеэ гэж хэн билээ ? Хотын дарга, ЗГ-ын ЕС, УИХ-ын дарга, МАН-ЫН ДАРГА !
Түгжрэл хүртэл МАН-аас болжээ дээ !
Яг тийм !!!

Зочин
Зочин
2023-03-22 07:15

hotiin toviin buh zogsooliig ajliin tsagaar unetei tolbortei bolgohod buh asuudal shiidegdene dee

Зочин
Зочин
2023-03-23 15:58

Газрын наймаатай шууд холбоотой бүх хотын дарга байсан нохдыг зугтаахаас нь өмнөшдээ шүүе энэ нохдын б�##�га шун�##� эрх мэдэлээс болж аотын нийт иргэд хохирч бгааг сөхчих хүн даанч бхгүй өөрсдөө бүгд газар завшсан болхоор

Холбоотой мэдээ

Back to top button