СПОРТ
Роналдугийн “Аль Наср”-т хийсэн анхны тоглолт

Португалын алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду Саудын Арабын “Аль Наср” багт эхний тоглолтдоо оролцжээ. Гоол оруулж, оновчтой дамжуулалт өгөөгүй ч уран гоё тоглолтоор үзэгчдийг баясгасан байна.
Тэрбээр эхний үед торгуулийн талбайн гаднаас цохисон ч бөмбөг хаалганы дээгүүр гарчээ. Мөн “Хатсан навч” хэмээх хөлбөмбөгийн алдартай цохилтоор гоол оруулахыг оролдсон байна.
Роналду хэдий гоол оруулаагүй ч баг нь энэ тоглолтод 1:0-ээр хожжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.