Улс төрийн мэдээ

Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг АТГ-аа 48 цагийн хугацаатай саатуулсан. Тэгвэл прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа шүүхэд хүргүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдлаа.

Улмаар прокуророос ирсэн саналыг хүлээж авснаар, Т.Бадамжунайг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Албан мэдээ: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүмжлэсэн хүнийг 4 жил хорьдог байж төр самарсан хүнийг ганц сар хорьдог юм уу

Зочин
Зочин

Бадамжунайн эзэн МАНАН-н босс М.Энхболд эрх чөлөөтэй бна....

Зочин
Зочин

МАН хулгайчаа ганц сар хориод шүүмжлэгчээ 4жилээр хорихоор болжээ

Зочин
Зочин

Нэг сар биш нэг насаар нь хорь

Зочин
Зочин

KAZINOTOI NI HAMT GEEREI

Зочин
Зочин

Батдөл шиг битгий л шоронд нь мартчихаарай даа. Энэ хүнийг шүүж яллах ёстой шүү.

Зочин
Зочин

1 САР МОНГОЛЫЭ БҮХ ЯНХАНГ ӨВӨРТ НЬ НЭГ НЭГ ХОНОГООР ТАРВАЛЗУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ ГЭВЭЛ ОНОХ БАЙХ

Холбоотой мэдээ

Back to top button