Улс төрийн мэдээ

БЗД ИТХ-ын дарга А.Баяр: Улс эх орны хөгжлийг улс төржилт үгүй хийнэ үү гэхээс, урагш ахиулахгүй

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит ХI хуралдаан боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлыг дэмжсэнгүй. Цааш улам илүү эрчтэй ажиллахыг дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанд оролцсон төлөөлөгчид хүсжээ.

Мөн дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачлан оруулж ирсэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэж олонхын саналаар дэмжсэн байна.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр "Улс эх орны хөгжлийг улс төржилт үгүй хийнэ үү гэхээс, урагш ахиулахгүй. Тиймээс бид нэг нэгнээ хэмлэж, шүүмжлэхээс илүү эв нэгдлийг эрхэмлэж, дүүрэг, нийслэл, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг төлөөлөгчиддөө уриалж байна" гэв.

Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлуудыг бүрэн эхээр нь доор хүргэе.

НЭГТ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн зүгээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтад заасны дагуу огцруулах тухай саналыг өргөн барьсан.

Тус саналыг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцлээ.

Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4.4 дэх заалтад заасны дагуу Хурлын нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоолын төсөл дэмжигдсэнгүй.

Энэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, тэдгээрийн баг хамт олон дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал–2030” бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, тогтвортой засаглал, хөгжлийг бүх шатандаа чухалчилж байгааг харуулсан шийдвэр боллоо гэж Хурлын даргын хувьд үзэж байна.

May be an image of 3 people

ХОЁРТ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын санаачлан оруулж ирсэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ.

Ингэснээр улс орны ирээдүйн хөгжлийн үндэс болсон бяцхан иргэд маань илүү аюулгүй орчинд сурч, хөдөлмөрлөж, амьдрах боломж бололцоогоор хангагдана.

Эцэст нь, Улс эх орны хөгжлийг улс төржилт үгүй хийнэ үү гэхээс, урагш ахиулахгүй. Улс төржих тусам иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдрал уруудаж, эцэстээ мухардалд орж хямрал нүүрлэх болно. Тиймээс бид нэг нэгнээ хэмлэж, шүүмжлэхээс илүү эв нэгдлийг эрхэмлэж, дүүрэг, нийслэл, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг эрхэм төлөөлөгч нараасаа чин сэтгэлээсээ хүсэж, бас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ган
ган
2023-04-12 19:55

Улс төрийн хиймэл сүржигнэлд автахгүй байх нь зөв Үнэхээр ноцтой асууд�##� байв�##� шүүх цагдаад өгч ш�##�гуулах нь зөв. Ажлаа сайн хийж байв�##� зүгээр орхиод зүтгүүлэх нь ард олны амьдр�##�д л тустай

Холбоотой мэдээ

Back to top button