УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Хэрэг хуучирдаггүй. Улстөрийн зорилготой С.Зоригийн аллагыг үргэлжлүүлж шалгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн хэргийн зарим мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр, "С.Зоригийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийн дагуу ялаа эдэлж байх явцад энэ хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, тухайн хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдал байсан учраас хэргийг дахин хянаж үзэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Иймд 

  1. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон энэ хүмүүсийн тухайд энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийнхээ эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна.
  2. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа.
  3. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдаж байна.
  4. Үлдсэн хэрэг бүртгэлийн хэрэг үлдэж байна. Өөрөөр хэлбэл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан.

Цаашид ийм үйлдэл, холбогдол гаргахгүй байх маш том кейс боллоо. Хүчээр хэлмэгдүүлж, хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, ял оногдуулсан асуудлыг үргэлжүүлж шалгана. Улстөрийн зорилготой энэ аллагыг хэн зохион байгуулав аа гэдгийг хэрэг хуучирдаггүй гэдэг агуулгаар хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн шалгах юм.

Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, эрүүдэн шүүсэн иргэний хохирлыг төр хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалт бий. Дараа нь буруутай этгээдийг олж тогтоогоод хохирлыг гаргуулдаг.

Өмнө нь ийм кейсүүд гарч байсан. Тухайлахад, иргэн Эрдэнэ-Очирт цаазаар авах ял оногдуулж, эргэж цагаадаж байсан. Энэ хүн олонжил мөрдөн шалгагдаж, хоригдож байсан хугацааныхаа нөхөн төлбөрийг төрөөс гаргуулж байлаа. Мөн Дарханы Уранчимэг нарт холбогдох хэрэг бий. 1980-аад оны сүүл үед шалгагдаж байсан. Энэ хэрэгт УЕП-ын орлогчийг холбогдуулж, тухайн хүмүүст оноосон хэрэгсэхгүй болгож байлаа. Энэ бол маш харамсалтай явдал. хүний эрхийн маш том зөрчил.

Цаашид үйлдэл дахин хэзээ ч бүү гараасай гэдэг үүднээс ХҮЭК-той хамтарсан багийг энэ кейс дээр ажиллуулах үүргийг ХЗДХ-ийн яаманд Ерөнхий сайд өгсөн.

-УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хүрэлцэн ирсэн байна. Шувуу ажиллагааны хүрээнд авч ирсэн үү, өөрөө ирсэн үү?

-Гурав хоногийн өмнө ирсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. Ж.Мөнхбатын тухайд ээжийгээ эмчлүүлэх шаардлагатай гэдэг хүсэлтээ мөрдөх байгууллагадаа танилцуулаад явсан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй гэж би ойлгож байгаа. Шувуу ажиллагааны шинэчилсэн мэдээллийн талаар АТГ-ын дэд даргаар мэдээлэл өгүүлье. Нэг хоёр өдрөөр хүмүүс нэмэгдэж ирж байна. Энэ ажиллагаанд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хулгай луйвар, хүчин хийсэн, хүн алсан хүмүүс ч багтсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-19 14:00

Үе үеийн засгийн газрын үед хийсэн улс төрч болон бизнесменүүдийн хулгай луйврыг илрүүлэхэд асар их хүч зориг гарган ажиллаж буй одоогийн Засгийн газарт ажлын өндөр амжилт хүсье! Дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button