Нийгмийн

"Эрдэнэт" үйлдвэрээс 30 автомашин хураан авсныг Д.Батлут гишүүн эсэргүүцжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн алба болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах зорилгоор тухайн аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байсан автомашиныг багасгах бодлого хэрэгжүүлсэн.

Үүний хүрээнд "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас 30 орчим автомашин хураан авсан гэдгээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн юм. Харин "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар хураалгах машиныхаа жагсаалтыг өөрсдөө гаргаж өгсөн байна.

Тэгвэл тус аймгаас сонгогдсон Д.Батлут гишүүн энэ үйлдлийг эсэргүүцэв. Тодруулбал, тус үйлдвэрээс автомашин хураан авахдаа тухайн газрыг хамгаалж байгаа дотоодын цэргийн ашиглаж байсан автомашиныг хураасан нь буруу хэмээн буцааж олгуулах хүсэлт тавьжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-04-20 19:14

Шилийн сайн эт эсэргүүцэж байна ш дээ ккк

Зочин
Зочин
2023-04-21 08:04

Эрдэнэт хот 60 км �##�саас буюу Сэлэнгэ мөрнөөс усаа татдаг. Усны эх үүсвэрүүдийг Эрдэнэт үйлдвэрийн гэрээд дотоодын цэрэг хамга�##�даг. Яаж ч бодсон Эрдэнэтчүүдийн аюулгүй байд�##�тай л холбоотой асууд�##� мөнөөс мөн л дөө.

Холбоотой мэдээ

Back to top button