Сурвалжилга, Нийтлэл

Өсвөр насныхан мансууруулах төрлийн бодис худалдан борлуулах гэж байгаад баригджээ

-АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ БАЙНА-

Сүүлийн үед өсвөр насны сурагчид хууль бусаар хар тамхи хэрэглэх, тээвэрлэх, зарж борлуулах гэж байгаад ихээр баригдаж байгаа нь харамсалтай. Тэд нэг нэгэндээ нөлөөлөх замаар хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн улмаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор худалдан борлуулж торны цаана суусаар байна.

Эд хийж бүтээх, хөдөлиөрлөх, мэргэжил эзэмших насан дээрээ буруу үлгэр дууриалал, худал мэдээлэл, цахим мэдээллийн хор хөнөөлийн улмаар залуу үе хар тамхи гэх цагаан тахалд донтогчдийн тоог нэмсээр буй юм. Тэдний цаана эцэг, эхийн хараа хяналт болон нийгмийн нөлөөлөл, гэр бүлийн хүчирхийлэл гэх зэрэг олон нөлөөлөл бий. Мөн гэнэн томоогүй, итгэмтгүй байдлаа бусдад ашиглуулж насаараа гэмт хэрэгтэн, хар тамхичин гэх нэрийг зүүж байгаа нь их байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багийн нутагт мансууруулах төрлийн ургамал түүж тээвэрлэж явсан хүмүүсийг илрүүлжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны өдөр эрэгтэй  20 настай Х,  эрэгтэй 19 настай О, эрэгтэй 20 настай Ө, эрэгтэй 20 настай З, эрэгтэй 16 настай Т, эрэгтэй  17 настай Т, эрэгтэй 17 настай У нар нь 63-12 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэн тээвэрлэж явсан үйлдлийг таслан зогсоож улмаар баривчилжээ.

Тэд Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүж худалдан борлуулахаар тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Ингэхдээ хууль бусаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон орон нутгийн замд хөдөлгөөнд хэрэглэн, тээвэрлэж явсныг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар тэднийг бүлэглэн хар, тамхи сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутган цагдан хорьжээ.

Г.ҮҮЛТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button