Нийгэм мэдээ

БЗС-гийн хөрөнгийн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг 3394 иргэн дэмжээд байна

Цогц хөгжлийн үндэсний төвөөс Боловсролын зээлийн сангийн хөрөнгийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар санал асуулга авч байна.

Нээлттэй сонсгол зохион байгуулах үндэслэл нь,

  • Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд улсын төсөв (татвар төлөгчдийн мөнгө), сангийн үйл ажиллагаанаас олсон болон зээлийн хүүгийн орлого, хандив тусламжаас бүрддэг. Тус сангийн хөрөнгийн зарцуулалтыг хянах журмыг Засгийн газар баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын нээлттэй сонсгол явуулах шаардлагатай.
  • Тус сангийн хөрөнгийг хууль, журамд заасан тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэдэд олгосон, эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж, “дарга нар”-ын хүүхдүүдэд давуу боломж олгосон гэх шүүмжлэл их гарч байгаа тул иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор тус сонсголыг явуулах шаардлагатай.
  • Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаад суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцсон, тооцох талаар мэдээлж, цаашид тус сангийн удирдлагыг боловсронгуй болгоход иргэдийн саналыг сонсох нь чухал юм.   

Тиймээс холбогдох хуульд зааснаар уг асуудлаар сонсгол санаачлах эрх бүхий субъект болох УИХ-ын гишүүд, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүд,  УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ санаачилж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсгож, иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангахыг шаардаж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 23:14

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заав�##� эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Зочин
Зочин
2023-05-22 23:15

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил ц�##�интай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яар�##�тай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА. Хүүгүй зээл гэдэг чинь хүүхдээ сургуульд сургах гэж байгаа энгийн иргэдэд барагтай олдохгүй. Тодорхой хугацааны дараа эргүүлж төлөх ёстой. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button