СУРВАЛЖИЛГА: Шахмал түлш оройдоо олдохгүй, 6 шуудай нь хүрэлцэхгүй байна
Агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүд хэрэглэж, анхны өвөлтэйгөө золгох гэж байна. “Тавантолгой түлш” ХХК нийслэлийн иргэдийг сайжруулсан шинэ шахмал түлшээр таслахгүйн тулд 24 цагийн турш 7 шугамаар автомат төхөөрөмж ашиглан тасралтгүй ажиллаж буй.

Тус компаниас гарсан 25 килгограммын уут бүхий нүүрсийг зах зээлд 3750 төгрөгөөр борлуулж байгаа, нэг уут шахмал түлш гурван уут нүүрстэй илчлэг чанараараа тэнцдэг тул нүүрснээс гурав дахин хэмнэлттэй гэдэг. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг нийслэлд 359 цэгээр тогтмол хийж, долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай түлш картаар өгч байна. Учир нь уг түлшийг нэг айлд долоо хоногт зургаан шуудай байх нь хангалттай гэж Тавантолгой түлш ХХК-ийнхан үзэж буй. Нөгөө талаар, дамлан авч зардаг хүмүүс нэг газар бөөгнөрөл үүсгэж, түлшний үнийг өсгөх, зохиомол эрэлт үүсгэх, түлшний чанарыг алдагдуулах зэрэг эрсдэлтэйг хэлж байгаа юм.
ХАРИН БОДИТ БАЙДАЛ ДЭЭР АМЬДРАЛ ӨӨР БАЙНА

НЭГДҮГЭЭРТ, нийслэлд 10 хоногийн өмнө огцом хүйтрэхэд долоо хоногт 2-3 шуудай хэрэглэдэг байсан айл ганц өдрийн дотор л 4-5 шуудайг хэрэглэсэн гэх. Нөгөөтэйгүүр зарим айл таван ханатай гэрт амьдарч байгаа бол зарим айл хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл бол “лимит” хэтэрсэн тул хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй аж.
ХОЁРДУГААРТ, өдөртөө ажилтай тул орой гэртээ буцах замдаа нүүрсээ бага багаар худалдан авдаг өрхүүд 7, 8 км нүүрсний цэг хайж явдаг болсоор удаж байна. Бага багаар гэлтгүй, сайжруулсан түлшийг нүүрс шиг тонн тонноор нь худалдан авч нөөцөлж болохгүй тул айл бүр долоо хоногт нэг удаа түлш авах л болно. Энэ бүрт 7-8 км хайж явна гэдэг байж боломгүй. Машинтай иргэд ингэж яваад ч болов түлшээ аваад дулаахан хоночихно, харин машингүй иргэд ойрын цэгтээ найдаад ирэхэд түлш дууссан бол таксины мөнгөнөөс эхлээд эдийн засагт даанч хор хохиролтой.
ТҮЛШНИЙ ЦЭГҮҮД ОРОЙДОО ХААЛТТАЙ, ОНГОРХОЙ НЭГЭНД НЬ ТҮЛШ АЛГА

Иргэдийн гаргаж буй уг санал гомдлууд үнэн эсэхийг магадлахаар бид өчигдөр /2019.10.27/ оройн 20 цагийн орчимд хэд хэдэн сайжруулсан түлш борлуулах цэгээр орлоо.
Сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтнуудын хэлж буйгаар үнэхээр л 17-18 цаг гэхэд өдрийн хангамж нь зарагдаад дуусчихсан байдаг гэдгийг хэлж байна. Ихэнх газрууд 24 цаг ажилладаг хэдий ч оройдоо зөвхөн түлээ модоо зардаг гэж байв. Харин хашаандаа түлш зардаг хүмүүс бол түлш нь дуусуут л хаагаад, гэрлээ унтраадаг гэлээ.
Харин бидний очсон нэг цэгт ачааны автомашинаар зөөвөрлөж ирсэн 5 тонн сайжруулсан шахмал түлшийг цэгт буулгаж байгаатай таарав. Учир байдлыг асуувал, нэгэн иргэн “Сайжруулсан шахмал түлш авахаар ирэхэд дууссан байсан. Хүргэлтийн компанир руу ярихад одоо удахгүй ирнэ гэсэн боловч би 40 минут хүлээсэн. Ингээд аргаа барахдаа цэгт авч ирж өгөх ёстой хүмүүс рүү нь би телевиз дуудна шүү, хурдан авч ирж өгөхгүй бол хүмүүс гэртээ хөлдөж үхэх нь байна гээд залгатал 15 минутын дараа энэ 5 тонн нүүрсийг авч ирж буулгаж байна” гэлээ.
ХҮРГЭЛТИЙН 10 КОМПАНИД УЧИР БИЙ ЮУ, ЭСВЭЛ...

Хүргэлтийн цэг дэх борлуулагчдын хэлж буйгаар Тавантолгой түлш ХХК-д нөөц байдаг, гэвч хүргэлтийн компаниуд ажлаа дутуу хийж байгаагаас хэрэглэгчид болон үйлдвэрлэгчийн хооронд ан цав үүсч байж магадгүй гэх.
Өнөөдрийн байдлаар сайруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг хоёр үйлдвэр нийслэлд ажиллаж, 2019 онд бүрэн хүчин чадлаараа 700 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Дээрх үйлдвэрүүд өдөртөө 18000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.

Тоо баримтаас харвал нийслэлд шахмал түлшний хомсдол үүсэхээргүй мэт харагдаж байвч, үнэндээ нийслэлд шахмал түлшийг олж авах нь зарим иргэдийн хувьд нүдний гэм болоод буй нь үнэн аж.
Б.ГЭРЭЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Viagra Cialis Kaufen Wien Levitra Necessita Di Ricetta Medica [url=http://cialibuy.com]Cialis[/url] Trusted Tablets Ce Que Priligy
India Online Pharmacy [url=http://cheapcialisir.com]Cialis[/url] Instalar La Propecia Cialis Qualityrx Supplier
Keflex And Sore Throat http://cialisir.com - Buy Cialis Zithromax Dosage Cats Cialis Cialis 5 Mg Price Walgreens
Cialis Una Volta Al Giorno http://cheapcialisir.com - Cialis Amoxicillin Doasge For Children Buy Cialis Forum Meilleur Site Achat Cialis
Levitra 10mg Orodispersible Bayer http://buycialisuss.com - viagra vs cialis Estradiol Pills Online cialis price Comprare Levitra On Line
Antabuse Disulfiram Online http://buyciallisonline.com/# - buy generic cialis online Flagyl Rx cialis vs viagra Chewable Amoxicillin Swallowing Whole