"Гацуурт"-д 24 настай машинист нас барсны дараа гарын үсгийг нь дуурайлгаж, ХАБ-ын хуудсаа "бөглөжээ"

Eguur News агентлаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд томилолтоор ажиллалаа.
Энэ үеэрээ Сэлэнгэ аймаг дахь "Гацуурт" ХХК-ийн үйл ажиллагаа, иргэд хоорондын үйл ойлголцлын шалтгаануудыг сурвалжилсан. Үүгээр өмнө нь Сэлэнгэ аймгаас: “Нарны шорон” нэр зүүсэн “Гацуурт” ХХК малчдаас хонь нэхдэг ч Л.Чинбат үгүйсгэсээр иржээ контентыг хүргэсэн билээ.
Сурвалжлах явцад малчид ч, нэрээ нууцлахыг хүссэн төрийн албан хаагчид ч "Гацуурт" ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал ихээхэн зөрчигддөг талаар хэлж байсан юм. Нас барсан хоёр, гар нь тасарсан нэг удаагийн тохиолдол сүүлийн хоёр жилд гарсан юм байна. Харин тэр бүрд ар гэр, хохирогч нь "Гомдолгүй" хэмээн мэдүүлдэг гэх мэдээллийг иргэд өгсөн.
ХАБ-ын хуудас дээр нас барсны нь дараа гарын үсгийг дуурайлган зурсан уу
Тэгвэл, нэгдүгээр сарын 11-нд болсон нэгэн эмгэнэлтэй хэргийг тодруулахаар ажилласан юм.
Талийгаач Ж.Г нь "Гацуурт"-ын охин компани болох "Баяндулаан уул" ХХК-д машинистаар ажилладаг байжээ. Харин будаа няслагч машин дээр ажиллаж байхдаа, үйлдвэрийн орчинд муур орж ирсэнд гаргахаар байрнаасаа хөдөлсөн байна. Ингэхэд хувцас нь хэрчигчид орооцолдож, улмаар амь насаа алджээ.
Хамгийн ноцтой нь, үйлдвэрийн ажилчдад өглөө бүр ажилдаа гарахад нь хариуцсан хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын санамжийг танилцуулж, гарын үсэг зуруулах ёстой. Талийгаач гарын үсэг зураагүй байжээ. Гэвч, Ж.Г-д ийм эмгэнэлт явдал тохиолдсоны дараа "Баяндулаан уул" компанийн агрономич Сараа гэх эмэгтэй түүний гарын үсгийг дуурайлган зурж, хүснэгтээ бөглөсөн гэх.
Үүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн ахмад Т.Сумъяа олж илрүүлсэн талаар эх сурвалж бидэнд хэлсэн юм.
Талийгаач айлын дундах хүү, энэ жил 25 нас хүрэх байжээ. Охин нь өдгөө ой, найман сар хүрэх гэж байна. Бид талийгаачийн ар гэрт хүрч очиход "Ингэлээ гээд хүү минь босоод ирдэг бол яах вэ. Тэгэхгүй юм хойно. Нэхэл зарга хийгээд ямар хүүгээ босгох биш дээ. Бид нэг их яримааргүй байна" гэлээ.
Тэд хэргийн талаар ярихаас цааргалсан юм. Энэ гэр бүл 10-аад жил "Гацуурт"-д мал маллажээ. Харин хоёр жилийн өмнөөс гарч, хувийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа юм байна.
Хэрэг гардаг өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь чөлөөтэй буюу ажлын байран дээрээ байгаагүй байна. Хэдийгээр талийгаач санамсаргүй байдлаар үйлдвэрийн осолд өртсөн нь камерын бичлэгт бууж үлдсэн ч, хөдөлмөрийн аюулгүй байдлын санамжид гарын үсэг зураагүй нь өөрөө том эрсдэл юм.
Түүнчлэн, зураагүй гарын үсгийг дараа нь дуурайлгаж зурсан асуудал ихээхэн анхаарал татна.
Ар гэр нь "Гомдол саналгүй" гэжээ
Шүүх хуралдаан тавдугаар сарын дундуур болжээ. Хуралдаанд талийгаачийн ар гэр оролцоогүй байна. Сэлэнгэ аймгийн өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч С.Атарцэцэг тэдэнд хууль зүйн зөвлөгөө үзүүлж байсны үүднээс ийн оролцжээ. Ингэхэд "Баяндулаан уул" ХХК-ийн удирдах албан тушаалтныг яллагдагчаар татах санал гаргасан байсан байна.
Харин ар гэр нь "Гомдол саналгүй" гэж мэдүүлсэн учраас тэнсэн харгалзах ял өгснөөр энэ хэрэг шийдвэрлэгдсэн гэдгийг өмгөөлөгч С.Атарцэцэг хэллээ.
Гарын үсэг дуурайлгаж зурсан асуудлыг өдгөө хөндөж буй Сэлэнгэ аймгийн Цагдаагийн ахмад н.Сумъяатай холбогдох гэсэн боловч чадсангүй.
"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат талийгаачийн ажил явдалд өөрийн биеэр оролцож, эмгэнэл илэрхийлж, тусламж дэмжлэг ч үзүүлжээ. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн ярьж байна.
Мөн улсаас талийгаачийн ар гэрт 23.8 сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Тэд нэгэнт "Гомдолгүй" гэдэг саналаа шүүхэд оруулсан, шүүх хуралд оролцоогүй учир энэ хэргийн талаар тодорхой ярих хүсэлгүй байв. Ярих, санах бүрд самсаа шархирч, сэтгэл хөндүүрлэдэг, шүүх хуралд оролцвол тэр аймшигтай бичлэг, зургийг ер харж чадахгүй гээд ээж нь нулимс дуслуулсан юм.
Бид энэ хэрэг хуулийн шатанд хэрхэн шийдвэрлэгдсэн, гарын үсэг дуурайлгаж зурсан асуудлыг үргэлжлүүлэн хөндөж байгаа эсэхийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Г.САНСАРМАА
Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн редакцийн өмнөх контент:

Сэлэнгэ аймгаас: “Нарны шорон” нэр зүүсэн “Гацуурт” ХХК малчдаас хонь нэхдэг ч Л.Чинбат үгүйсгэсээр иржээ сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарын үсэг өөрөө зурсан бол осолд орохгүй байсан юм уу .
Уури�##�ган хуурамчаар зурсан гээд байгааг ойлгохгүй байна уу.
Чинбатын бөлдөг минь дуугаа бай.
Тэнэг м�##�аа гарийн үсэг зураагүй уяраас дарга нар нь хариуцлага хүлээдэг юм.
Чинбат хүн �##�аад булчихдаг хүн
Муурны оронд өөрөө явчиж дээ
Хүний амаар хүн гүтгэж хүний нэр төрд х�##�дсан нь бас л хуультай шүү...
Тэр хүн яг гарын үсэг зурсан үгүйг байцаагчаас нь асууж тодруулахгүй байж юу яриад бичээд байгаа...
Танайх чөлөөт хэвлэл мэдээллийн газар гээд дураараа нотолгоогүй хүний амаар б�##�ай юм бичихээ боль...
энэ Чинбат гэдэг нөхөр чинь ёстой хумсаа нуусан муур аятай хулгай байна ш дээ бүгдийг нь зохицуулаад сурчихсан тэгээд хүн �##�чихв�##� ингээд арг�##�ж болдог за гээд үзүүлээд байгаа юм биш үү ард иргэд ээ