Манай лам нарын байж байгаа царай
13 настай ламхай ээжийн хамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, Гандантэгчинлэн хийдэд шавилан суухдаа дотуур байранд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж ярьсан.
Үүнээс улбаалан, Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд хүчирхийлэл үйлдэгддэг үү гэсэн асуулт үүдэж, энэ сэдэв олны анхаарлыг татах болоод буй.
Ямартай ч одоо хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос ч Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийхээр болсон.
Мэдээлэл ил болоод лав долоо хоносны дараа л өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал зарлав.
Лам нар хэд хэдэн удаа “Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоогоогүй байхад үндэслэлгүй мэдээлэл цацаж, хуумгай ойлголт төрүүлж болохгүй” гэж дурдсан. Ийм мөртлөө, эсрэгээрээ тэд өөрсдийгөө юун түрүүнд өмгөөлж хамгаалах, хэлмэгдсэн гэж хошуу унжуулахаа урьтал болголоо.
Энэ асуудал мэдээлэгдсэний дараа монголчуудын дунд шашны хагаралдаан үүсэж, шарын шашинд сүсэглэгчдийн дунд маргаан бий болсон. Нэг ёсондоо хүүхдийн эрхээс гадна шашны итгэл үнэмшлийн асуудал ч холбогдож ирсэн. Хүрээ нь ийм өргөн. Гэвч Монголын бурхны шашны төв, Гандантэгчинлэн хийд ийм өргөн хүрээний асуудалд тайлбар хийхдээ нэн тэргүүнд ном сахисан төлөв дөлгөөн, уужуу алсуур байр суурь лав баримталсангүй.
Хамгийн эхлээд тэд “Биднийг 1937 оноос ялгаагүй хэлмэгдүүлж байна” гэцгээв.
Дараа нь лам нарт бэлгийн үйл хийхдээ баримталдаг дэг жаягаа яриад явчихлаа. Эхнэртэй байж болно. Эхнэртэйгээ л хурьцал үйлдэнэ (Бүр “Хурьцал үйлдэж болно гэсэн үг” хэмээн тодотгосон). Тэгэх тэгэхдээ бөгс хийгээд ам руу нь “хийх” хориотой. Ийм нөхцөлд, ийм гаж үзэгдэл гаргахын учиргүй гэж детальчлан тайлбарлалаа.
Энэ үнэндээ юу болсныг мэдэхийг хүсэж байгаа иргэд олон нийтэд хийгээд сүсэгтнүүдэд нь огтын хамаагүй зүйл. Хамгийн л ядмаг зөвтгөл гэлтэй.
Мөртлөө Буддагийн 2500 жил номлож ирсэн номлолоор бол ижил хүйсний хүнтэй хурьцал үйлдэх нь гаж үзэгдэл юм байна. Христийн шашинд л хориотой байдаг болохоос, жинхэнэ буддизм бүгдийг элдэв ялгаваралгүй хайрлах, хүлээн зөвшөөрөхийг номлодог. Бас юуг ч гаж буруу гэж ялгамжилдаггүй, үүний эсрэг зогсож, сэтгэлийн их нигүүлслийг заадаг.
Энэ үгээрээ, манай лам нар “Бид эхнэрүүдтэйгээ л хурьцдаг”, “Ижил хүйсний хүнтэй хурьцах нь гаж үзэгдэл” гэж хэлснээрээ шашин номын дуу сонсоогүй, эгэл боргил эрчүүдээс ялгарах юмгүй үзэл бодолтнууд гэдгээ харуулчихлаа.
Тэдний амнаас шашинтан, сүсэгтнүүд, олон нийтийн дунд эргэлзээ тээнэгэлзээ үүсгэсэндээ уучлалт хүссэн нэг үг өгүүлбэр унасангүй.
За, цаашлаад хамба З.Санждорж орж ирээд, баримтгүй байж баримттай хэмээн “самрах” гэж оролдсон, хаана л бол хаана популизм хийж явдаг “Далд хүн” ТББ хүрээд ирсэн, нэг сүсэгтнийг “бэлдээд”, “Ламхай хүчирхийлүүлсэн гэдэгт итгэхгүй байна” гээд яриулчихсан зэргийг дурдвал бүрчиг ичмээр бантан болно.
Монголын бүх бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн байж байгаа царай энэ. Уг нь аль ч улс, үндэстэнд шашин нь аливаа үзэл санааны чиглүүлэгч нь болдог учиртай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд ер нь Цагдаа,Тагнуул, Шүүх прокурорынхны, дээр нь нэмээд Лам нарын орчин цагийн мэдлэг, боловсрол нь тун тааруу шүү дээ !
Лам нэртэй м�##�уудын өнөөдрийн ярьж байгаа ярилцлагыг сонсоод үнэрээр ой гутаж жигшсэн дээ
Бид лам нэртэй ийм тэнэгүүдээр зан үйлээ за�##�гаад явах нь буруу. Ийм мэдлэг боловсролгүй тэнэгүүд өөрсдийгөө өмөөрхөө боль. Эхлээд ард түмнээсээ уучл�##� гуй. Дараа нь хийдээ хаагаад эргэж харахгүй мөн эргэж ирэхгүы яв.
энгийн хүүхэд имй худлаа мэдэгдэл хийхгүйдээ. үнэн хэрэг дээрээ ингэж доройттолоо ялзарсан үарын шашин гэгдэгч бузар тогтолцоонос монгочууд бүрмөсөн с�##�маар даа. ижирч ялзарсан гандан, түүний удирдлага, лам гэгч хэлтгий захтан-б�##�иар юмнуудын нзгэл нүдээрээ урсаж байндаа
Аль ч шашин ялгаагүй. Христийн католик шашны санваартнуудын адгийн булай явдлуудыг хар л даа.
өмхий шар хув�##�зууд. би болоод манай хрээний бүх хүмүүс энэ шар хув�##�знуудын хуурамч дүр төрх, шун�##�, бузар булай явдлуудыг жигшээд хэзээ ч гандан гэх газарт зүглэдэггй. бид эцэг эх, эх рон байг�##�ь дэлхийгээ л эрхэм болгож аргадаж шүтэж явдаг.
ЕР НЬ ГАНДАН Ч БИШ БҮХ ТӨРЛИЙН ШАШНЫ БОЛОН ХӨДӨӨ ХОТЫН БҮХ ТӨРЛИЙН СУРГУУЛЬ, ЦЭРГИЙН АНГИ ДОТУУР БАЙРАНД ИЙМ АСУУДАЛ СОНСОГДДОГ ГЭЭД ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙДАГ ДАА… НИЙТЭЭР НЬ ШАЛГАЖ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ_
ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД ХРИСТ ВАТИКАНЫ ЛАМ НАРЫН ИЙМ АСУУДАЛ ЕВРОПОД БОЛОН СОЛОНГОСТ ШУУГИАН БОЛЖ БАЙСАН.
ИЧЭЭЧ МУУСАЙН ШАР ХУВАЛЗНУУДАА ТА НАРЫН ШАРЫН ШАШИН ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДЫН МОНГОЛЫН ГАНДАН ТЭГЧИЛЭН ХИЙД ТЭР ЧИГЭЭРЭЭ БУЗРУУД ТА НАРТ ИТГЭЖ ОЧИЖ НОМ СОНИН УНШУУЛДАГ ТААРЦАН ТААР ШУУДАЙНУУД ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ЭНЭ УЛС ОРОНД ҮҮРЛЭЭД БАЙГАА ХУЛГАЙ ДЭЭРЭМ БӨГСЧИДӨӨ ГАНЦ НОМ УНШААД ГАР ХӨЛИЙГ НЬ ТАТУУЛААЧ АМЖИХ УУ? ТА НАР ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС ЭХЛЭН НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЛЧИР ҮРСИЙГ ГОШНОГДОЖ ЭЛДЭВ БУЗАР БУЛАЙ ҮЙЛ ХИЙДЭГ ЭНЭ ГАНДАНГ БҮҮ ЗҮГЛЭ ДАМПУУРУУЛ БЫСДАНУУДЫГ ХАРИН Ч ЛАМ НАР ЧИНЬ ЖИНХЭНЭ ГОМО НАР БИШ ҮҮ? МОНГОЛЫН ГОМОЧДЫН ТӨВ ГЭЖ ОЙЛГООД БҮҮ ЗҮГЛЭ ОЧВОЛ ГОШНОГДОХ НЬ БАЙНА ШҮҮ
Хөөрхийдөө , энэ сайтуудын сэтгүүлчид гэж ийм ахархан бодол , гүехэн мэдлэгтэй хүмүүс байх юм даа . Зориуд ийм мунхаг мөртлөө өөртөө итгэлтэй бадрангуй гаруудыг сонгодог байхаа. Масст та�##�агдахын тулд тэнэг мэдээ зоригтой шаадаг байх хэрэгтэй л дээ
Эргүү М.А.Л !!!
Чи �######�рүүгээ чихүүлээд үздээ
17r zuunii buddiin shashin bish uchraas tsag uye dagaad ehner avch bolno harin zov buruu yavahin huvi hunii yos surthuunii aduudal harin manai ih huraliin gishuud said darga nariin asuudaliin huvid ene bol ochuuhen niigemd uzuuleh noloo baga yum
Хөөх бүр лам хуврагагүй ниитээрээ мухар сүсэгт автцын байн�##�даа , төвд шиг болношүү
"Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм" гэж К. Марксын хэлсэн үг юутай үнэн. Бүх шашны үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй.
Хэрэг нь Улсын мөрдөн байцаах хэлтэс руу татаж авч байгаа бол тэд нарын гарцаагүй нотлогдоно Улсын мөрдөн байцаах хэлтэст жинхэнэ мэргэшсэн байцаагчид ажилдаг Гандангийн хэвлэл буруу ярьж байна �##�бан ёсоор хариуцлагатай уучил�##� гуйж бид хойшид ийм асууд�##� гаргахгүй гэх байлаа харамс�##�тай хариуцлага хаа хаана байх ёстой
Нийт хүмүүст буддын шашинд чинь сүжигтэй сахил санваарай сахиж яваа зөвхөн өөрийгөө номондоо шамдаж байгаа бяс�##�г�##� бүтээл хийдэг уншлага бусдын буянд зориулдаг лама нар байдаг юм шүү нийтээр нь битгий харлуулаарай
Нийт ард түмэнээсээ �##�бан ёсоор чин сэтгэлээсээ уучил�##�т гуйж байна дацан хийдэд олон хүүхэдүүд байдаг хийд дацангийн сург�##�т муу байна дотоод бяс�##�г�##� бүтээлийн заах ёстой шүү дээ нигүүсэлийг дотоод сэтгэлд нь бага наснаас нь бяс�##�г�##�аар заах ёстой хүндэтгэсэн Тэнлэй
Лам нарын бузар булай гаж дон ил болжээ. Гандан гаж донтонууд бэлддэг газар юм байна.
Энэтхэгийн дацангуудад бөөгнөрөн суурьшсан лам нараас сурсан гомо байдлаа нууж сандарч байна
Лам нарт очиж мөнгө өгч давруулахаа болцгооё. Тэгж байж хуурамч номгүй лам нар багасна шдээ. Орчин үеийн лам нар гаднаа сахилыг сахигч гяланцаг, дотроо нүглийг үйлдэгч п�##�анцаг гэгч болж байна. Эхнэртэй лам нарыг лам гэж иргэд хүлээж авахгүй байхад энэ шашин аяндаа сайнаар өөрчлөгдөнө. Лам нэр дүрийг баригч хуурамч хүмүүсийг өөгшүүлж мөнгө өгч долгинодог иргэдийн буруу байгаа шүү. Шашнаа өөрчлөх хүч иргэдэд байна. Тэгж байж ном ёсоороо сахилаа сахисан лам нар нь ялгарч гарна. Иргэд төр,шашин, лам нарт хатуу чанга шаардлага тавих цаг нь болсон.
Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргиноо гэж... харамс�##�тай гэхдээ шашинаа нийтээр нь зүхэж болохгүй. Бурханы шашины сурга�##�ыг нийтээрээ мартсан коммунист үзлийн гай. Тийм хүмүүс үй олноороо байгаа болохоор тэдний төлөөлөл хийдэд шург�##�сан байх боломжтой!!!!!! Баруунд бол харин шашингүй хүмүүсээс айдаг. Дотроосоо гэгээрэх хэрэгтэй!!!!!