Таавар: Архангайн О.Мөнх-Эрдэнэ, Ховдын Б.Бат-Өлзий түрүүлж, О.Хангай, Н.Батсуурь нар шөвгөрнө

Улсын их баяр наадмын барилдаанд хэн үзүүр, түрүүнд үлдэх нь жил бүр бөх сонирхогчдын хувьд сонирхолтой сэдэв байдаг.
Тэгвэл бөхийн тааврыг,
- Дорнын зурхайн зүй тогтол
- Энэ жилийн барилдааны өнгөд тулгуурлан бичлээ.
Дорнын зурхайн зүй тогтлыг судалж үзэх нь бөх таагчдын ашигладаг үндсэн арга барилын нэг юм. Хоёрт, мэдээж сүүлийн барилдаануудад хамгийн их анхаарал татаж, яриа хэлэлцээний сэдэв болон ялгарч буй бөхчүүдэд таамаг дэвшүүлэх нь бий.
Энэ хүрээнд тааварлаж үзвэл Улсын их баяр наадамд Архангай, Ховд, Увс аймгийн бөхчүүд үзүүр, түрүүнд үлдэх магадлалтай харагдаж байна. Тодруулбал, энэ жилийн наадмаар,
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлэх бол
- Харин Ховд аймгаас Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэх өндөр магадлалтай.
- Тэгвэл шөвгийн дөрөвт Увс нутгаас улсын аварга Н.Батсуурь, Ховдоос Монгол Улсын аварга О.Хангай нар үлдэнэ.
НЭГ
1927 оны гал Туулай жилээс хойших 98 барилдааны датаг цуглууллаа. Туулай жил бүр аль аймгийн бөхчүүд илүүрхдэг зүй тогтлыг эндээс судалж, сонирхох боломжтой.
2011 оны төмөр Туулай жил
Түрүү: С.Мөнхбат, Увс
Үзүүр: Г.Эрхэмбаяр, Сэлэнгэ
Шөвөг: М.Баяржавхлан, Завхан ба Ж.Бат-Эрдэнэ, Говь-Алтай

1999 оны шороон Туулай жил
Түрүү: Б.Бат-Эрдэнэ, Хэнтий
Үзүүр: Д.Сумъяабазар, Өвөрхангай
Шөвөг: Г.Өсөхбаяр, Архангай ба Б.Ганбат, Увс

1987 оны гал Туулай жил
Түрүү: Х.Баянмөнх, Увс
Үзүүр: Д.Цэрэнтогтох, Өвөрхангай
Шөвөг: З.Дүвчин, Өвөрхангай ба Б.Бат-Эрдэнэ, Хэнтий

1975 оны модон Туулай жил
Түрүү: Х.Баянмөнх, Увс
Үзүүр: Ж.Мөнхбат, Төв
Шөвөг: П.Дагвасүрэн, Төв ба Д.Хадбаатар, Төв

1963 оны усан Туулай жил
Түрүү: Ж.Мөнхбат, Төв
Үзүүр: У.Мижиддорж, Архангай
Шөвөг: Ж.Чойжилсүрэн, Архангай ба Л.Сосорбарам, Төв

1951 оны төмөр Туулай жил
Түрүү: Ж.Цэвээнравдан, Хөвсгөл
Үзүүр: Б.Түвдэндорж, Булган
Шөвөг: Ш.Батсуурь, Говь-Алтай ба Ц.Чимэд-Очир, Архангай

1939 оны шороон Туулай жил
Түрүү: М.Лхагва, Завхан
Үзүүр: Б.Түвдэндорж, Булган
Шөвөг: Б.Төрбат, Архангай ба У.Дамчаа, Дорнод

1927 оны гал Туулай жил
Түрүү: О.Аюур, Өвөрхангай
Үзүүр: С.Шагж, Завхан
Шөвөг: -

НЭГТГЭН ДҮГНЭХЭД:
Туулай жилийн найман барилдааны үр дүнг харахад,
- Увс аймгаас гурав, Хэнтий, Төв, Хөвсгөл, Завхан аймгаас тус тус нэг бөх түрүүлж
- Өвөрхангай аймгаас гурав, Булган аймгаас хоёр, Завхан, Архангай, Төв, Сэлэнгэ аймгаас тус тус нэг бөх үзүүрлэж
- Архангай аймгаас дөрөв, Төв аймгаас гурав, Говь-Алтай аймгаас хоёр, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Дорнод аймгаас тус тус нэг бөх шөвгөрч байжээ.
Амжилтын үзүүлэлтээрээ:
- Архангай аймгаас тав
- Төв аймгаас тав
- Увс аймгаас дөрөв
- Өвөрхангай аймгаас дөрөв
- Завхан аймгаас гурав
- Хэнтий аймгаас хоёр
- Булган аймгаас хоёр
- Говь-Алтай аймгаас хоёр
- Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас тус тус нэг бөх шөвгийн дөрөвт үлдэж байсан байна.
Үүнээс харахад төвийн аймгууд илүү амжилт үзүүлдэг шинжтэй. Харин Увсын Х.Баянмөнх, С.Мөнхбат аваргууд бол түүхэнд бичигдсэн, хамгийн олон дараалж үзүүр түрүү авсан хүчтэнүүд юм.
Мөн, өнөө жил усан Туулай жилийн барилдаан болно. Тэгвэл 1967 оны усан Туулай жилийн барилдааныг харвал Төв аймгийн бөх түрүүлж, Архангай аймгийн бөх үзүүрлэжээ. Мөн Төв, Архангайн бөхчүүд шөвгөрсөн байна.
Энэ үүднээс нь дээрхийг нэгтгээд харвал, туулай жилийн барилдаанд Архангай, Төв, Увс аймгийн бөхчүүд амжилт гаргадаг зүй тогтол ажиглагдаж болох юм.
ХОЁР
Харин энэ хэсэгт 2023 оны заалны томоохон барилдаануудад аль аймгийн бөхчүүд олон түрүүлж, шөвгөрснийг авч үзье. Тодруулбал, дараах есөн барилдаанд үзүүр, түрүү, шөвгийн үзүүлэлтээр Ховд /8/ тэргүүлж, Архангай /7/ удаалж байгаа бол түүний ард Увс /3/ аймаг бичигдэж байна. Энэхүү үзүүлэлтээр харсан ч Архангай аймаг дээгүүрт эрэмбэлэгдэж буй.

"Оюут" группийн 15 жилийн ойн барилдаан
Түрүү: Н.Золбоо, Баянхоногр
Үзүүр: Э.Даш, Дундговь
Шөвөг: Р.Пүрэвдагва Архангай, Б.Пүрэвсайхан Ховд
Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ой
Түрүү: Р.Пүрэвдагва Архангай
Үзүүр: Э.Мөнхжаргал Архангай
Шөвөг: М.Бадарч Архангай, Д.Цэрэнтогтох Бянхонгор
"Арвайн үндэс" компанийн нэрэмжит барилдаан
Түрүү: Д.Цэрэнтогтох, Баянхонгор
Үзүүр: Э.Даш, Дундговь
Шөвөг: Р.Пүрэвдагва Архангай, Б.Бат-Өлзий Ховд
Ардчилсан намын 33 жилийн ойд зориулсан барилдаан
Түрүү: Б.Пүрэвсайхан Ховд
Үзүүр: Н.Батсуурь Увс
Шөвөг: Н.Бүрэнтөгс Увс, Д.Хүдэрбулга Төв
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Үзүүр: О.Хангай Ховд
Түрүү: Б.Бат-Өлзий Ховд
Шөвөг: Б.Орхонбаяр Сэлэнгэ, Ч.Батчулуун Хөвсгөл
Сар шинийн барилдаан
Түрүү: Б.Бат-Өлзий Ховд
Үзүүр: Н.Батсуурь Увс
Шөвөг: О.Хангай Ховд, М.Лхагвагэрэл Завхан
"Жем интернэшнл"-н барилдаан
Түрүү: Б.Бат-Өлзий Ховд
Үзүүр: Р.Пүрэвдагва Архангай
Шөвөг: М.Лхагвагэрэл Завхан, Ө.Даваабаатар Төв
Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан барилдаан
Түрүү: Э.Оюунболд Хэнтий
Үзүүр: М.Лхагвагэрэл Завхан
Шөвөг: Р.Пүрэвдагва Архангай, Н.Баярбаатар Сэлэнгэ
Үндсэний алтан цомын барилдаан
Түрүү: Архангай М.Бадарч, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат, Э.Мөнхжаргал
Үзүүр: Б.Түвшинтөгс, Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, Х.Цогтгэрэл, Д.Амарсайхан
ГУРАВ
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт дараах бөхчүүд шалгарч үлдэж байв. Эргэн сануулбал,
- Улсын харцага Б.Орхонбаяр Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм давж,
- Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай Улсын аварга С.Мөнхбатаар найм давж,
- Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Батсуурь Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлээр найм давж,
- Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурь шинээр Улсын заан цолны болзол хангасан Б.Серик начинаар найм давж тус тус шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн билээ.
Харин үзүүр түрүүнд
Есийн даваанд Даян аварга Н.Батсуурь шинээр гарьд цолны болзол хангасан Б.Орхонбаярыг амлаж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай нар тунаж байв. Ингэснээр Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, Улсын арслан цолны болзол хангаснаар улсын наадмын түрүү үзүүр булаалдахаар Б.Орхонбаяртай шалгарч үлдэж, түрүүлсэн.
Тэгвэл энэ жилийн буюу Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлэх магадлал тун өндөр. Үндэсний бөх шимтэн сонирхогчдын зүгээс ч түүнийг энэ жилийн наадмаар юм дуулгана, түрүүлнэ хэмээн хүлээж байгаа.
Харин дараагийн бөх бол өнгөрсөн жилийн баяр наадмаар 10 даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай аварга юм. Түүний хувьд өнгөрсөн жил онцгой байж түрүүлсэн, ид барилдах насан дээрээ яваа гэдэг утгаараа бөх сонирхогчдын таамагт нэрлэгдсээр буй.
Мөн Ховд нутгаас Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэх боломжтой бөхчүүдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтах учиртай.
Харин аварга хүчтэнүүдийн өлгий Увс нутгаас улын аварга Н.Батсуурийг нэрлээд байгаа. Тэрбээр 2014, 2018 оны төрийнхөө их баяр наадамд түрүүлж, дөрвөн ч удаа шөвгөрч байсан хүчтэн. Иймд түүнийг энэ жилийн наадмаар түрүүлэх бүрэн боломжтой хэмээн олон ч хүн таамаглаж, хүлээж буй.
ТААВАР
Бичвэрийн эхэнд тайлбарласанчлан бид энэ жилийн наадмын түрүү бөхийг
- Дорнын зурхайн зүй тогтол
- Энэ жилийн барилдааны өнгөд тулгуурлан гаргаж байгаа.
Тэгвэл энэ дагуу харахад Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгаас түрүүлж, Ховд болон Увс нутгаас үзүүр болон, шөвгийн бөхчүүд тодрохоор байна.
М.ТЭНГИС
Д.МӨНХБАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа л энэ 3 аймгаас түрүүлж үзүүрлэж шөвгөрнө дөө
Тааж мэддэг лам биш. 7-р сарын 12-ны орой л ямар аавын хүү азтай одтой байж түрүүлэхийг харья.
Ховдоос түрүүлнэ.увс үзүүрлэнэ
Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлнэ.
Допинг хэрэглээгүй бол түрүүлсэн ч яахав. Цолгүй бөх түрүүлбэл бүр гоё наадам болно
Тааж мэддэг тавнаг лам биш тамша�##�ж мэддэг тарлан бух биш болохорр 12-ны орой аз нь шовойсон аавын хүү түрүүлнэ. Харин наад дэвшүүлсэн таамагуудаас чинь хэн нь ч үзүүр түрүүнд үлдэхгүй. Энэ жил их л сонин барилдаан болноо.
Наад 4 бөхийн чинь хэн нь ч 4-т үлдэж чадахгүй. Энэ жил з�##�уу бөхчүүд ёстой шуугуулнадаа. Бөхийн нэг шинэ үе гарч ирнээ.
Батсуурь ноднин боломжоо чулуу болгож чадаагүй энэ жил бүүр чадахгүй арайхийж л 8-д үлдвэл дээд заяа. Хангай мөн л наймд үлдвэл дээд заяа.
Ховд увсынхан одоо болноо. Бу�####�даа боломж олгоо.
1 метр 95 см-ээс дээш өндөртэй хүний тархины сэтгэн бодох чадвар их удаан байдаг. Иймээс Мөнх-эрдэнэ түрүүлэхгүй. Харин улсын арслан Орхонбаяр, харцага Зоригтбаатар нарыг нилээд дээгүүр харах хэрэгтэй. Найдлага тавих ёстой. Бөхийн барилдааны дүрмээр идэвх харах учраас Орхонбаяр Зоригтбаатар нарт нилээд ашигтай.
Орхонбаяр од нь гүйсэн.түрүүлэх хэмжээни бөх биш.
Ванга шиг л хэлье.Лхагвагэрэл түрүүлж Бат-Өлзий үзүүрлэж, Батсуурь, Хангай 4-т үлдэнэ.
Энэ жил өвөрхангай аймгаас аймгиин арслан цолтой бөх түрүүлнэ
Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан нямдоржийн Өсөхбаяр аймгийн хурц арслаэ цолноос улсын арслан цолыг хүртэж нэвт явна.
Харин Н.Өсөхбаярыг нутгийн ах Мөнгөнбаатар, Батжарг�##� нарын нэг нь 3-ын даваанд амлан авч дэмжин гарыг нь амраах хэрэгтэй. Хэрвээ Н.Өсөхбаяр 5 л давчих юм бол цааш задгай барилдаанаараа олныг шуугуулсаар түрүүлнэ.
Батсууриас бусад нь бүрэн боломжтой Батсуурийн оронд Орхонбаяр. Батмагнай. Бадарч 3-ийн нэг байх бол уу
Suuliin jiluudiin Ulsin naadmin ajiglalt buyu datagaar bol Uvs aimgiin buh turuuleh baih 2016 ond turuuleh ni todorhoi baisan shuu dee,uuruur helbel Naadamd 1 udaa unjuud turuuleed baisan gedgiig harj baigaa baih, harin bihchuudin odoogoin amjilt gevel Tani magadlal undur
Зурхай ч гэх шиг. Тэнэгтэхэд хязгаар үгүй ажээ.
Нэг зүйлийг баттай хэлье шөвгийн 4-т архангайгаас бөх байхгүй учир нь бөхийн дэвжээ өөрөө хатуу яагаад ингэж хэлэж байна гэвэл Өсөхбаярын цолны маргаан Пүрэвдавгын Бүрэнтөгстэй хийсэн бараг луйвар хоёроос болоод Баянхонгор аймгийн бөхчүүд 1949 оны наадмаар Аюуш арслангийн хийсэн явган з�##�иас болоод одоо хүртэл харцагаас дээш цолгүй явна ийм хатуу байдаг юм
Энэ жил Орхонбаяр түрүүлж,Бат-Өлзий үзүүлэж магадгүй. Заан цолгүй наадам болох болов уу? Хангай, Орхонбаяр, Бат-Өлзий гурвын гэгийг хаяж заан болох бөх энэ жилдээ байхгүй л болов уу?! 3 бөх харцага болох байх-Мөнхбаяр,Сүхбат, Баяржавхлан. Нилээн олон хүн начин болох биз ээ.
Kk юүн б�##�ай юм бичдэгийн.нэртэйгээр нь олон жилийн суд�##�гаа хийлэ.монгол хүн түрүүлэх юм бна гээч
Орхонбаяр Бат-Өлзий Н.Өсөхбаяр Батмагнай 4 л 4-т үлдэх байх шүү. Энэ жил Батмагнай л заан болж магадаггүй.
лхагвагэрэл бгаа шүү андуурваа
Батөлзий түрүүлэхгүй 7 даваанд үнэмшэхээргүй нөхцөлд унах юм байнашдээ
Орхонбаяр түрүүлнэ.
Зурхай хэрэглэсэн юм огт �##�га даа, хоёр дахь тайгаа адилхан дата- л байна.
Допингныхоо дозыг тохируулж чадсан нь л туруулнэ ш дээ, за тохируулах ч юу байх вэ азаар доз нь тохирч таарсан нь, за тэгээд дээр нь менге тегрег, егее аваа, улс тер гээд олон хучин зуйл бас нелеелне ш дээ
Худлаа Суурь аврага мэдээж Хангай аваргыг аваад таавар будаа болно
Батсуурь аврага Орхонбаяр Батөлзий Хүдэрбулга
Орхонбаяр түрүүлнэ
Бадарч заан Зоригтбаатар харцага Бямба отгон харцага Мөнх жарг�##� аймаг арслан. Сүхбат аймаг арслан. За даа энэ 5 ч бас л эвгүй шүү