ДЭЛХИЙ

Бээжин: 31 мянган хүн гэрээ орхиж, метроны буудлууд хаагджээ

БНХАУ-д сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүчтэй шуурга болж, Бээжинд хоёр хүн нас баржээ.

Доксури шуурганы улмаас үер болж, Хятадын хойд хэсэгт эмх замбараагүй байдал үүсээд байна. Нийслэлд дор хаяж 31,000 хүн гэр орноо орхин дүрвэж, метроны буудлууд хаагдсан байна. Хэдий шуурга намжих төлөвтэй байгаа ч иргэдийг гэр орноосоо гарахгүй байхыг уриалж байгаа юм.

Бямба гарагийн шөнөөс Даваа гарагийн үд дундын хооронд Бээжинд дунджаар 170.9 мм хур тунадас орсон нь 7-р сард орсон нийт хур тунадастай тэнцэж байна гэж Хятадын Цаг уурын албанаас мэдээлэв.

Бээжин хотын оршин суугчдын онлайнаар хуваалцсан бичлэгт аадар борооны улмаас машинууд урсаж, ус огцом дээшилсний дараа зорчигчид дотор нь хавчуулагдсан байх вий гэх айдас төрүүлж байгаа юм.

Мөн зарим замууд үерийн улмаас эвдэрсэн аж. Түүнчлэн олон нислэгийг цуцалжээ. Ментугоу дүүрэгт онцгой байдлын албаныхан даваа гарагийн үүрээр хоёр цогцсыг усан замаас гаргаж авсан гэж мэдээллээ.

Үүний зэрэгцээ ойрын өдрүүдэд Жэжян мужийг “Ханун” хар салхи дайрах төлөвтэй байна. Үер бол энэ зун Хятадад тохиолдсон цаг агаарын эрс тэс уур амьсгалын хамгийн сүүлийн жишээ юм. Тус улс цаг уурын өөрчлөлтөөс болж олон хохирол амсаж, нөхцөл байдал цаашид хурцдах шинжтэй байна.

Эх сурвалж: BBC

Б. ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байгаль дэлхий ариутгаад бай 2

Зочин
Зочин

Nice

Холбоотой мэдээ

Back to top button